Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. КОВИД-19-ийн үеийн Засгийн газрын санхүүжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг Сангийн сайд, УОК-т даалгалаа. Иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өгч байсан. Өнөөдрийн хуралдаанаар иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Эрүүл мэндийн үзлэг оношилгооны талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Орон даяар 5 дугаар сарын 1-ээс урьдчилан сэргийлэх үзлэгийн аян эхлүүлнэ. Алсын хараа 2050 жил бүр иргэн бүрийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах зорилт орсон байдаг. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэг идэвхжүүлэх талаар тусгасан. Харамсалтай нь манай иргэдийн урьдчилан сэргийлэх идэвх хангалтгүй тул 60,8 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх төсөвт суулгаж өгсөн. Ингэснээр эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Цаашид гарах санхүүгийн эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. 70,6 хувь, эрэгтэй 60,6 хувь насны зөрүү 9,6 жил байдаг тул насны зөрүүг 5 жил болгоно гэж зорьж байна.
КОВИД-н дараах нөхөн сэргээх, оношлогоонд том түлхэц өгнө гэж төлөвлөж байна. Нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судас, осол гэмтэл, амьсгалын зам гэх мэт өвчлөл багтдаг тул эдгээр өвчлөл рүү чиглэсэн оношлогоог хийх зорилготой юм" гэлээ.