Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Үндэсний статистикийн хороо Мягмар гарагт мэдээлснээр өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд 14.6% хүрчээ.
Үнийн өсөлтийн шалтгааныг тус хорооны дарга Б.Батдаваа “Инфляц 14.6 хувьд хүрэхэд 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна” гэж фэйсбүүк хуудастаа бичсэн байна.
Түүнчлэн, “Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ багтдаг. Эдгээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн бөгөөд энэ нь [сагсны] нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна” хэмээн тайлбарлажээ. Үйлдвэрлэгч бус, импортлогч орны хувьд гадаад зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дотоодын хэрэглэгчдийн худалдан авах чадварт ийнхүү хүчтэй нөлөөлж байна.