Газрын тос, нүүрс, кофе зэрэг үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь Колумбын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 10.6 хувиар өсөхөд нөлөөлжээ. Колумбын эдийн засаг өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд хамгийн хурдан өссөн гэсэн дүн гарсан байна. Цар тахлын хязгаарлалтын дараа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ буурч, тус улсын газрын тос, нүүрс, кофены үнэ огцом өссөн юм.
2021 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10.6 хувиар өссөн гэж тус улсын статистикийн агентлаг мягмар гарагт мэдээлэв. Энэ нь 1906 оноос хойших хамгийн хурдацтай өсөлт болсныг Төв банкны эмхтгэсэн тоо баримтаас харж болох аж. ДНБ нь 2021 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс 10.8%-иар өссөн нь Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан 15 эдийн засагчдыг гайхшруулжээ. Үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх улирлаас 4.3%-иар өссөн нь үүнд голчлон нөлөөлсөн байна.
Зургийн тайлбар: Колумбын ДНБ-ийн өсөлт 202 онд 7% болж унасан ч 2021 онд 10.6%-д хүрсэн.
Улс орнууд Ковид-19-ийн хямралаас гарч, бүс нутгийн бүх томоохон эдийн засагт инфляц өсөж байгаа тул Латин Америкийн төв банкууд яаралтай тусламжийг цуцалж эхэлсэн. Колумбын Төв банк 9-р сараас хойш жишиг хүүгээ 2.25 нэгж хувиар өсгөсөн төдийгүй цаашид өсгөх магадлалтай гэнэ. Энэ өсөлтөд жижиглэнгийн худалдаа болон холбогдох үйлчилгээний хэмжээ 21%-иар өссөн, мөн үйлдвэрлэл 12%-иар өссөн нь нөлөөлж буй аж.
Колумбын Төв банкны тооцоолсноор үйлдвэрлэлийн хэмжээ одоо тахлын өмнөх түвшиндээ эргэж орсон байна. Энэ онд эдийн засаг 4%-иар өсөж, Бразил, Мексик, Перу, Чили улсуудыг давж гарна гэж Bloomberg-ийн судалгаанд оролцсон шинжээчид үзэж байна. Жилийн инфляц 1-р сард 6.9%-д хүрч, Төв банкны 3%-ийн инфляцын зорилтоос хоёр дахин өсчээ.
Колумб улсад 5-р сарын 29-нд ерөнхийлөгчийн сонгууль болно. Түүнээс гурван долоо хоногийн дараа хоёр дахь шатны сонгууль болно. Богота хотын дарга асан Густаво Петро санал асуулгаар тэргүүлж байна. Тэрээр Колумбын ядуучуудын дунд алдартай юм. Баячуудаас татвар авч, газрын тосны хайгуулыг зогсоно гэсэн амлалт өгч байгаа аж.
Эдийн засгийн хүчтэй сэргэлт нь Петрогийн санал асуулгад үзүүлэх дэмжлэгийг бууруулаагүй бөгөөд ядуурал, ажилгүйдлийн түвшин тахлын өмнөх түвшингээс дээгүүр хэвээр байна.
Зургийн эх сурвалж: Колумбийн Төв Банк, Колумбын Үндэсний статистикийн агентлаг. 1905-1974 оны нэгдсэн мэдээлэл, 1975-2020 оны нэгдсэн дүн
Эх сурвалж: Aljazeera