Хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын нэгэн хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өрнүүлэхээр болсон. Өнөөдөр өглөө “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны нээлт боллоо. Спортын төв ордны А зааланд дасгалын багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явууллаа.
Аян зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгохыг Биеийн тамир спортын улсын хорооноос мэдэгдээд буй.
"Эрт босож дасгал хөдөлгөөн хийснээр дархлаагаа дэмжинэ. Бие бялдраа хөгжүүлж, стрессээ багасгана. Орой эрт унтаж өглөө эрс боссоноор ажлын бүтээмж сайжирна" гэж нээлтэд ирсэн дасгалжуулагчид хэлсэн юм.
Энэ удаад тухайн аймаг дүүргийн төрийн хэвшлийн спортын заалуудыг өглөөний цагаар нээж байна. Цаашид ЕБС-ийн сургуулиудын заал болон хувийн хэвшлийн спорт заалыг энэ аргах хэмжээнд нэгтгэнэ гэдгийг мэргэжилтэн онцоллоо.