Дорноговь аймагт болон нийслэлийн Баянгол дүүрэгт автомашин хулгайлсан хэргийг илрүүлжээ. Энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэн Ц-ын Тоёота Кровн маркийн автомашиныг тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй иргэн Д согтуурсан үедээ хулгайлан жолоодож яваад Тоёота Спасио маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргажээ.
Мөн өдрийн 03:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгэн баарны гадна зогсоолоос Хонда Пит маркийн автомашин хулгайд алдагдсаныг 30 настай, эрэгтэй, иргэн Д үйлдсэн болохыг Цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлсэн байна.
Иймд иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, асаалттай орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.