Бусдаас онцгойрохыг хүссэн хүн бүрд нээлттэй байдаг “Rinchin Yesui” брэндийн үүсгэн байгуулагч Р. Отгонлхамтай ярилцлаа.
-Rinchin Yesui брэндийг хэрхэн үүсгэн байгуулсан тухай товч танилцуулаач?
Ээж маань болон ээжийн маань талд уран хүмүүс ихтэй, дээл хувцсыг нандин сайхан “урлаж” өмсдөг буурлууд байсан. Тэднээсээ цаг тутамд суралцаж байдаг хүний хувьд энэхүү брэндээ үүсгэх эхлэл болсон гэж хэлж болно. Бид үйл ажиллагаагаа явуулаад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Яг өөрийнхөө хувьд 2012 оноос хойш энэ салбарыг сонирхож, судалж байж эхлэсэн.
-Rinchin Yesui брэндийн онцлог давуу тал юу вэ?
Бид үндэсний хэв маягийг орчин үеийн чиг хандлагатай хослуулан, уламжлал болон шинэчлэлийн зохицлыг бий болгон удаан эдэлгээтэй, хэрэглээ ихтэй, байгаль дэлхийд ээлтэй хувцас үйлдвэрлэхийг хичээн ажилладаг. Баг хамт олон маань энэ л хүсэл эрмэлзлийн доор “нэгдэн” гэр бүл мэт сэтгэл дүүрэн ажилладаг. Бидэнд суралцах зүйлс маш их байдаг. Бараг өдөр бүр суралцдаг гэж хэлж болно.
-Танай брэндийн ойрын ирээдүйн “хараа” хаашаа чиглэж байна вэ?
Бид өнгөрсөн онд сүлжмэл буюу ноос, ноолууран бүтээгдэхүүнээр загваруудаа худалдаанд гаргасан бол энэ 2022 онд эрэгтэй болон хүүхдийн оёмол, ноос ноолууран бүтээгдхүүний загваруудаа шинээр “төрүүлэхээр” ажиллаж байна. Цаашид гадаад улс орнууд руу чиглэсэн төлөвлөгөөт ажлууд дээрээ анхаарна. Үүний хүрээнд нэг сая жуулчин хүлээн авч 100 сая долларын борлуулалтанд нэгдэхээр шинэ салбараа Мишээл Сити төсөлд нээнэ.
-Rinchin Yesui брэнд яагаад Little Venice их дэлгүүрт байх ёстой гэж харж байна?
Дан ганц Little Venice брэндийн их дэлгүүр гэхээсээ илүүтэйгээр "Мишээл сити" төслийн концепци нь цогцоороо надад маш их таалагдсан тул салбараа энд нээх сонголтыг хийсэн. Энэ төслийн хамгийн их анхаарал татах зүйл бол бүгд цогцоороо байгаад оршиж байна гэж харж байна. Жишээ нь:
-Олон улсын экспо төв,
-Барилгын их дэлгүүр,
-Тавилгын их дэлгүүр,
-Монголын анхны аялал жуулчлалын төв,
-Хотын хамгийн тав тухтай байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн,
-Хаадын хөшөөт цогцолбор,
-Шератон зочид буудал,
-Бизнес зэрэглэлийн орон сууц,
-Эрүүл мэнд, оффис, боловсролын үйлчилгээг нэгтгэж байгаа бүс өөрөө хүний урсгал хөдөлгөөн тасрахгүй гэж дүгнэж байна. Мэдээж энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр гадаад болон дотоодын жуулчид бөгөөд олон хүний төвлөрөл болсон цогцолбор болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Мишээл Сити төслийн зурагтай танилцана уу !
Rinchin Yesui Vlog:
https://www.youtube.com/watch?v=NOmE-uZ7xGE
Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Сити төсөл, SHOWROOM
Утас: 7505-7788
Мишээл Сити: https://www.facebook.com/misheelcomplex