Н.Түвшинбаярт холбогдох хэрэг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж байсан. Хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлсэн ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж байсан юм.
Харин хохирогч нас барсны дараа яллах дүгнэлтийг өөрчилж, Улсын Ерөнхий Прокурорын газраас Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан" гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.
Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.