Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХХОАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, 2021 онд орлого олсон бүх иргэн хоёрдугаар сарын 15-ны буюу өнөөдрийн дотор http://etax.mta.mn цахим хуудсанд өөрийн бүртгэлээр нэвтрэн, системээс мэдээллээ татан авч, татварын тайлангаа хянаж баталгаажуулан, засварлан илгээх учиртай. Мөн Орон сууцны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материал авах хугацаа өнөөдөр дуусна.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар