Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Бээжин-2022 олимпын наадамд уран гулгалтын төрлөөр оролцож буй тамирчин Камила Валиева энэ сарын 6-нд болсон эмэгтэй богино үзүүлбэрт 90.18 оноо авсан билээ. Тэрбээр чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов, гурвалсан риттбергер, гурвалсан аксель гэсэн уран гулгалтын төрлийн хүнд элементүүдийг чадварлаг гүйцэтгэж олны анхааралд өртөөд байсан ч допинг хэрэглэсэн гэх асуудлаар шуугиан тариад буй.
Тэгвэл Спортын Арбитрын Шүүх хуралдаж, өнөөдөр шийдвэрээ танилцууллаа. Шүүхийн шийдвэрийн дагуу уран гулгалтын тамирчин Камила Валиева Мягмар гарагт болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцох эрхтэй боллоо.