Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн. Үүнээс өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг байжээ. Баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.
Харин дэлхий даяар 18 дугаар зуунаас эхлэн тэмдэглэж эхэлжээ. Гэгээн хайрын өдрийг улс орон бүр өөр өөрийн онцлог хэв маягаар тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Жишээ нь Англид, нөхөрт гараагүй бүсгүйчүүд энэ өдөр хамгийн эхэнд таарсан эрэгтэй хүнээ ирээдүйн нөхөртэй нь адилхан төрхтэй хэмээн боддог байна.
Харин Япон улсын хувьд энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн Азийн анхны улс юм. Японд бол тухайн эмэгтэй нь эхлээд хайртай хүндээ сэтгэлээ илчлэн бэлэг өгдөг бол хариу сэтгэлээ илэрхийлж шоколад бэлэглэдэг байна.
Түүнчлэн Солонгос улсын хувьд Япон улстай ижил байдлаар тэмдэглэх боловч хосууд сар бүрийн 14-ны өдрийг онцгой өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болжээ.
Харин Норвеги улсад танихгүй дугаараас таалагддаг бүсгүйдээ хайрын захиа, шүлэг зэргийг бичин илгээдэг байна. Харин бүсгүйн хувьд хэн илгээснийг таах ёстой юм. Хэрвээ тааж чадахгүй бол Улаан өндөгний баяраар эрэгтэйдээ өндөг чимэглэн бэлэглэдэг.
Манай улсын хувьд Гэгээн хайрын баярыг 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн. Хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн нандин бэлгийг хайртай хосууд бие биедээ бэлэглэдэг билээ.
Ингээд гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан Өрөг.мн сайт хайртай хүндээ сэтгэлээ илчлэх боломж олгож иргэд утсаар хайртай хүндээ сэтгэлийн үгээ хэлсэн юм.
ИРГЭД:
"Байна уу? Валентины баярын мэнд хүргэе. Таван хүүхэд төрүүлж өгсөн ханьдаа маш их хайртай шүү. Чи минь гэрийн минь тулах баганын нэг шүү"
"Ханьдаа хайртай шүү. Баярлалаа. Валентины баярын мэнд хүргэе. Мундаг шүү чи минь"
"Чамдаа зөндөө хайртай шүү нэг мэдсэн зөндөө удаан хугацаа өнгөрсөн байна. Валентины баярын мэнд"
"Би харин чамд нэг юм хэлэх гээд. Хоёулаа үерхье. Чи буцаад хүрээд ирээ"
"Hi, юу хийж байна. Би харин чам руу нэг юм хэлэх гээд залгасан юмаа. Хайртай шүү гэж хэлэх гээд залгасан юмаа. Баярлалаа"
"Валентины баярын мэнд хүргэе. Хайртай шүү. Одоо очиж байна"
"Байна уу, ханьдаа хайртай шүү. Чамдаа Валентины баярын мэнд хүргэе хайраа"
"Цал буурал болтлоо бие биенээ хайрлаж яваарай хүүхдүүд ээ" гэж сэтгэлээ илчиллээ.
Бүх хосууддаа гэгээн хайрын валентины баярын мэнд хүргэе!