Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 15-наас эхэлж олгоно. Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох юм байна.
Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг EHalamj, Ebarimt системээр дамжуулан бүх сараар нь гаргах боломжтой юм.
Цахим системд нэвтрээд буй тэтгэмжийн төрлүүд:
- Насны хишиг
- Жирэмсэн эхийн тэтгэмж
- 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
- Ихэр хүүхдийн тэтгэмж зэрэг байгаа бөгөөд салбарын мэргэжилтэн цаашид бага багаар цахим шилжилт хийнэ. Ингэснээр иргэд заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэн, хүссэн дансандаа төрийн халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой аж.