Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 1,
- II тунд 11,
- III тунд 77,
- IV тунд 70 буюу нийт 159 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,032 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,646 (77.2 хувь), 16-17 насны 27,055 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.