Холливүүдийн залуу жүжигчин Зэндаяаг Лондон дахь Мадам Тюссогийн музейд лааны тосоор мөнхөлсөн. Анх 2015 онд Зэндаяасгийн лааны тосон баримлыг хийхээр олон тооны нарийн хэмжилт аван хийсэн ч ашиглан сийлсэн ч зарим шүтэн бишрэгчид нь түүний баримлыг өөр “од”-той илүү адилхан хийсэн гэж шүүмжлэх болжээ. Уг шүүмжлэл 2017 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж буй.
Зэндаяагийн шүтэн бишрэгчид нь түүний лааны тосон баримлыг реалити шоуны од Кайли Женнертэй адилхан харагдаж байна хэмээн шүүмжилж, ахин хийхийг шаарддаг гэнэ.
Твиттер хуудаснаа өрнөсөн энэ талаарх жиргээнд "Анх түүний лааны тосон баримлыг хараад Кайли Женнер “Форбес” сэтгүүлийн нүүрэн дээр ягаан өнгийн хослолтой зургаа тавиулсан юм болов уу гэж бодсон” гэжээ.
Харин Музейн хэвлэлийн төлөөлөгч хөшөөний талаарх шүүмжлэлд хариулахдаа, "Фэнүүд нь гайхалтай хүсэл тэмүүлэлтэй байх үед шүтээнүүдээ ойроос харах боломж олдох хүртэл тэс өөр мэдрэмж төрдгийг бид ойлгож байна" гэсэн байна.
Эх сурвалж: DailyMail