Украин тамирчин Владислав Гераскевич олимпын наадмын үеэр "Украинд дайн болохгүй" гэсэн эсэргүүцлийн үгс бичсэн хантааз өмссөн нь ОУОХ-ны дүрмийг зөрчсөн үйлдэл байлаа. Дүрэмд зааснаар тэмцээн болж буй цэнгэлдэх хүрээлэн, талбайд улс төрийн агуулгатай уриа лоозон өргөхийг хориглодог.
Украйн улсаа Скелетоны төрлөөр оролцсон Владислав Гераскевич тоглолтынхоо эх орондоо энх тайван тогтоохыг уриалсан лоозон бүхий хантааз нь олимпын наадамд ноцтой хор хохирол учруулж, үр дагавар гаргахгүй гэж Олон улсын олимпийн хороо мэдэгдсэн учир түүний улс төрийн шинжтэй лоозонтой холбоотойгоор ямар нэгэн хариуцлага тооцохгүй байхаар шийдсэн гэсэн үг юм.
Владислав Гераскевич баасан гаригт "Украинд дайн болохгүй" гэж бичсэн, Украины төрийн далбааны өнгөтэй зохицсон цэнхэр шар өнгийн цаасан дээр хэвлэн зүүсэн байлаа.
Олимпийн дүрмийн 50-р зүйлд “Олимпийн талбай, цэнгэлдэх хүрээлэн болон бусад газарт ямар ч жагсаал цуглаан, улс төр, шашин шүтлэг, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой суртал ухуулга хийхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэхдээ ОУОХ энэ баасан гарагийн орой Украины тамирчны өргөсөн лоозонг "энх тайвныг тогтоох ерөнхий уриалга" гэж тодорхойлжээ.
Владислав Гераскевич өөрийн оролцсон Скелеотны уралдаанд 18-р байрт орсон байна.