Сураггүй алга болсон хүмүүсийг олохыг эрхэм зорилгоо болгосон шумбагч залуу жереми Бью Сайд Youtube-д өөрийн гэсэн сувагтай, олонд танигдсан нэгэн. Тэрээр саяхан Теннесси мужаас 21 жилийн өмнө алга болсон хоёр өсвөр насны хүүхдийн машиныг олжээ.
Тодруулбал, 2000 оны 4-р сард сураггүй алга болсон 18 настай Эрин Фостер, 17 настай Жереми Бехтел нарын жолоодож явсан машинтай ижил машин олсноо Жереми Бью Сайд цагдаа нарт мэдэгджээ.
Жереми Бью Сайдс CNN-д хэлэхдээ сураггүй болсон хүмүүсийн мэдээллийн санг үзэж байхдаа дээрх хэргийн тухай олж мэдэн, улмаар хэргийн араас мөрдөхөөр шийдсэн байна. "Өсвөр насны хоёр хүүхэд машинтайгаа хамт ор сураггүй болсныг мэдээд сэтгэл минь маш их хөдөлсөн. Би тэдний хамгийн сүүлд харагдсан гэх хотод очиж, тэндээс мөрдлөгөө эхлэхээр шийдсэн. Тэр газраар дайран урссан том гол намайг өөрийн эрхгүй дагуулсан” гэжээ. Өөрийгөө нэг хүний бүрэлдэхүүнтэй баг хэмээн тодорхойлсон, бүх зураг авалтаа өөрөө хийдэг Жереми Бью Сайдс Теннесси мужийн Уайт Каунтигийн Спарта руу явж мөрдлөгөө эхлүүлсэн аж.
Түүний анхны хайлт амжилтгүй болсон ч хийж буй мөрдлөг Фостерын гэр бүлийн нэг гишүүн болох Уайт дүүргийн шериф Стив Пэйжийн анхаарлыг татсан байна. Стив Пэйж Калфкиллер голын эрэг дагуу өөр газраар мөрдлөгөө үргэлжлүүлэхийг Жереми Сайдаст санал болгожээ. Стив Пэйжийн дагуу хийсэн мөрдлөгийнхөө дагуу шумбан живсэн машины сэгийг олсон байна. Жереми Сайдс живсэн машины сэгийг олсон даруйдаа дүүргийн цагдаад дуудлага өгч мөрдөн байцаалтын ажиллагаа албан ёсоор эхэлсэн байна.
Энэ нь сураггүй алга болсон өсвөр үеийнхний гэр бүлд амар амгаланг авчрахад тусална гэж найдаж байна гэжээ. "Эцэст нь би туслахыг л хүсч байна" гэж тэрмөрдөн байцаалтын ажиллагаа, шинжээчдийн дүгнэлтээр олон жилийн өмнө сураггүй алга болсон хүүхдүүд харамсалтай нь нас барсан гэдгийг живсэн машины сэг баталжээ.машинд байсан цогцоснуудад генетикийн буюу ДНК-ийн шинжилгээ хийж, шүдний бүртгэлтэй нь харьцуулах ажил хийгдэж байгаа аж.