Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөлд санал хүлээн авч байна.
Засгийн газрын 2020 оны 241 дүгээр тогтоолоор ”Хүүхдийн төлөө Сан” Засгийн газрын тусгай санг байгуулсан. Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулах, тэднийг дэмжихэд зориулсан эрхзүйн орныг бий болгох зорилгоор боловсруулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт нь хүүхэд болон байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байх бөгөөд дэлгэрэнгүй тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын журамтай танилцсан хувь хүн, албан байгууллага холбогдох материалыг 2022 оны 01- сарын 15-наас 2022 оны 03-р сарын 15-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлнэ.
#Дэлгэрэнгүй_мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 8002 7744, 88481 896 дугаарын утаснаас болон https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230720844461&sword сайтын мэдээлэлтэй танилцана уу.