Охид, бүсгүйчүүдэд маань өдөр тутмын амьдралдаа нүүрээ будаж, гоёж гангарах дуртай. Хэдийгээр энэ нь нүүр будалт гэж нэрлэгдэх ч нөгөө талаасаа арьсаа нар салхи, хөгшрөлтөөс хамгаалж байгаа хэрэг юм. Тэгвэл нүүр будалтын хамгийн чухал гайхамшиг бол гэрэл, сүүдрийг зөв тохируулан тавих билээ. Хаана гэрэл, сүүдрийг тавьж өгөхөөс шалтгаалан таны хамар өндөр харагдах, жижиг шанаатай харагдах гээд бүх зүйл тодорхойлогддог. Тэгвэл бид энэ удаа гэрэл, сүүдрээ хэрхэн тааруулж, зөв тавих талаар зөвлөгөө хүргэж байна.
Энэ талаар make up артист А.Энхбаатар "Уруул руугаа чиглэлтэй сүүдрийг хэзээ ч битгий тавь. Нүдээ бүдэг будсан байгаа тохиолдолд, нүдээ тод будсан, хүрээ талбай нь томорсон байгаа тохиолдолд сүүдрээ доошлуулна уу гэхээс, нүдний будалт натурал бүдэг байгаа тохиолдолд хамар луугаа чиглэлтэй сүүдрээ тавьж өгнө. Тэгэхээр нүүр илүүтэй өргөгдөж харагдана. Ямар нэгэн сүүдэр тавиагүй үед хүний нүүрэнд ойх гэрэл доошоо шулуун харагдана гэсэн үг.
Гэрэлний хэмжээ их, эсвэл ямар хэлбэртэй байгаагаас шалтгаалаад хэлбэр тодорхойлогдож гарна гэсэн үг. Тэгэхээр энэ хацар дагасан шулуун гэрлээ хуваагаад өгөхөөр нүүр чинь өөр хэлбэртэй болоод гараад ирнэ гэсэн үг.
Эрүүний ясаа жижиг харагдуулмаар байвал тэр чиглэлдээ сүүдрээ бага зэрэг уусгана. Европ хүүхнүүдийг дуйрайгаад уруулаа шомбойлгож байгаад сүүдэр тавиад байдаг. Тэр нь манай Азиудад тохирохгүй.
Шөвгөр харагдмаар байвал хамар уруул хоёрын гол зураас руу чиглүүлж сүүдрээ тавьж өгнө гэсэн үг.
Хөмсөг будсан бол заавал хамраа өндөрлөнө. Хамраа өндөрлөсөн бол заавал хөмсгөө будна. Энэ хоёр нягт холбоотой. Үүнийг хүмүүс дутуу хийгээд байдаг. Хөмсөгний уул хэсгээс эгц дээшээ дугуй хэсгийг л жаахан сүүдэрлэчихвэл нүүр духны хэсэг жижиг харагдана. Багсны барилт маш чухал. Үүнээс шалтгаалж үр дүн гарна гэсэн үг. Багсаа талаас хойшоо барьж буйгуйгаараа хөдөлгөж будна.
Нэмж хэлэхэд хүмүүс гуужуулагчийг маш буруу хэрэглээд байдаг. Гуужуулагчаа гаран дээрээ шахаж авсныхаа дараа тодорхой хэмжээнд задрал оруулах ёстой. Нүүрэн дээрээ тарааж тавиад 10-20 секунд байлгана. Дэвтээнэ гэсэн үг. Өнгөн арьс жинхэнэ арьсаа хооронд салгаж байгаа юм. Тэгснийхээ дараа зөөлөн гуужуулагч хэрэглэбэл бөмбөрч унана. Скраб гуужуулагч арьсыг зүсээд эмзэг болгоод байдаг юм. Бүрэн гуужасны дараа арьс чийхарч дуугардаг. Ингээд араас нь мист цацаад сериумаа шууд түрхэх ёстой.