Монгол Улсад амьдардаг өвөрмонгол иргэд ӨМӨЗО-нд Монголын түүх хичээлийг хичээлийн программаас хассан талаар, 21 аймаг, 9 дүүргийн сургуулийн багш нарт монгол бичиг заах аян өрнүүлнэ.
Энэ талаар, Өвөрмонгол иргэн н.Балжинням, "Монголд амьдардаг өвөрмонгол иргэд санаачилга гарган хамтарч, төрийн байгууллагын албан хаагч, шат шатны боловсролын түвшинд монгол бичгийг үнэ төлбөргүйгээр заах уриалга гаргасан. Үүнтэй холбоотойгоор “Yes Монгол бичиг” аяныг эхлүүлж байна.
Хос бичигтэн болох зорилтыг засгийн газраас гаргасан. Монголд арваас дээш жил ажилласан арав гаруй багш нар бидэнтэй нэгдэхээр илэрхийлсэн. Эхний ээлжид орон нутгийн дунд сургуулийн багш нар, төрийн алба хаагч нарт сургалт явуулна.
Нийслэлд төрийн ямар ч байгууллага бидэнд хандвал багш нар маань танхимдаа, системтэйгээр хичээл заах төлөвлөгөө гарган ажилдаа орно гэлээ.
Тэрээр яриандаа "Монгол соёлын хамгийн үнэтэй зүйл нь монгол бичиг юм. Тиймээс бид заавал сурах ёстой. Сурсан хэл шигээ соёлыг хүн дагадаг. Монгол бичгээ сайн мэдвэл соёлоо хадгалж, хүүхдүүддээ зааж чадна" гэв.