Бээжин-2022 өвлийн олимпын наадмын Уран гулгалтын төрлийн медаль гардуулах ёслолын ажиллагаа цуцлагджээ. The Guardian-ын мэдээлснээр ОХУ-ын уран гулгалтын багийн гишүүний сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас цуцлагдаж буй.
Алтан медаль хүртсэн ОХУ-ын уран гулгалтын багийн нэр нь үл мэдэгдэх тамирчны сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай USA Today болон The Guardian мэдээлсэн ОХУ-ын тамирчдын сэргээштэй холбоотой маргааныг сэдрээлээ.
Зургаан хүний бүрэлдэхүүнтэй Оросын багийн нэг гишүүний сэргээшийн шинжилгээнээс "гүйцэтгэлийг сайжруулах" зорилгоор хэрэглэдэг хориотой эм илэрсэн нь эерэг гарсан гэж нөхцөл байдлыг сайн мэддэг олон хүн The Guardian- ийн сэтгүүлчид ярьжээ.
Даваа гарагт болсон уран гулгалтын багийн төрөлд ОХУ-ын баг алт, АНУ-ын баг мөнгө, Япончууд хүрэл медаль хүртсэн.
Багууд Даваа гарагийн үдээс хойш тэмцээний дараа шууд мөсөн дээр баяраа тэмдэглэж, мягмар гарагийн орой медалиа хүлээн авахаар төлөвлөж байсан ч сэргээшийн асуудлаас болж цуцлагдсан нь энэ юм.
Эх сурвалж: The Guardian