Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөгжлийн банктай холбоотой асуудлыг нааштай шийдэхгүй бол тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно гэдгийг "Иргэдийн шударга шүүх” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр хэлэв.
Тэрбээр "Би ганцхан жишээ хэлье. Хөгжлийн банкнаас ихэвчлэн банктай хүмүүс зээл авсан байна. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл аваад банк бусаараа 36 хувиар мөнгө хүүлж байна. Үүнийг залуучууд, худалдаачид төлж байгаа.
Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлын хүрээнд АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажлаа хий. Хэрвээ энэ асуудлыг нааштай шийдэхгүй бол бид тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно" гэлээ.