Сингапурын мэдээллийн Channel News Asia-гийн шууд мэдээний үеэр Бээжингийн бааранд үнсэлцэж буй хоёр залуугийн бичлэг цацагдсаныг "хувьсгалт үйлдэл" хэмээн магтаж эхэллээ.
“Бээжин-2022” Өвлийн Олимпийн нээлтийн ёслолын тухай уг мэдээг Бээжингийн нэгэн баарнаас шууд дамжуулж байсан аж. Тухайн бааранд хүн дүүрэн байсан бөгөөд хөтлөгчийн ард байсан 2 залуу үнсэлцэж эхэлсэн байна. Шууд нэвтрүүлэг байсан учир тэдний хийсэн үйлдэл шууд цацагджээ. Уг мөчөөс хойш хэсэгхэн зуурын уг бичлэг нь ЛГБТ хүмүүсийн "амьдралын хэв маяг"-ыг сурталчилсан контентыг хязгаарласан өргөн нэвтрүүлгийн кодууд болон эрчүүдийн хоорондын бэлгийн харьцааг хуулиар хориглосон Сингапурын цахим ертөнцөд гэрлийн хурдаар тархжээ.
Channel News Asia (CNA) цахим хуудаснаа нийтэлсэн тайлангийн хувилбарт ижил хүйстэн залуусын үнсэлцэж буй хэсэг байхгүй гэнэ. Харин TikTok дээр яг уг үнсэлтийнхээ хэсгийг 825000 гаруй үзэлттэй болжээ. "Энэ бол үнэхээр хувьсгал" гэж нэгэн тикток хэрэглэгч бичсэн байна Хятадын алдартай сошиал медиа платформ болох Weibo-д ч мөн ижил хүйстэн залуусын үнсэлцэж буй бичлэг өргөн тархжээ.
“Үнсэлтийн дараа камерын өмнө шууд зургаа авахуулж буй эрчүүдийн нэгнийх нь харц олон хүний анхаарлыг татсан” гэж Нанянь Технологийн их сургуулийн оюутнуудын ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор байгуулсан Kaleidoscope NTU бүлгийн төлөөлөгч хэлэв.
Мөн тэрээр "Мэдээж бид энэ залууг хэн болохыг мэдэхгүй, тиймээс тэр тэднийг CNA-г шууд хөтөлбөрөө цацаж эхлэхтэй зэрэгцэн зорилготойгоор үнсэлцэж эхэлсэн үү, эсвэл зүгээр л камерын урд үнсэлцэж таарсан эсэхийг бид мэдэхгүй. Гэхдээ үүнийг үл тоомсорлож, хамтрагчтайгаа байхын баяр баясгалан, мөн өөрийнхөөрөө байх итгэлийг хослуулсан нь мэдээжийн хэрэг тус улсын хувьд гайхалтай хором байсан хэмээн тодорхойлсон байна.
Хятад улс 1997 онд ижил хүйстнүүдийн харилцааг гэмт хэрэг гэж үзэхээс татгалзсан боловч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг энд хуулиар хориглосон бөгөөд LGBTQ+ нийгэмлэг ялгаварлан гадуурхалт болон бусад төрлийн хязгаарлалтуудтай тулгарсаар байна.
Хүний эрхийн идэвхтнүүдийн үзэж байгаагаар уг клип болон түүний өдөөсөн хариу үйлдэл нь Сингапурын хууль тогтоомж хэр хуучирсан болохыг харуулж байна. ЛГБТ эрхийг хамгаалах Sayoni байгууллагын үүсгэн байгуулагч Жан Чонг "Сингапурыг өндөр хөгжилтэй орон гэж үздэг ч бид ЛГБТ эрхийн тухайд үнэхээр хоцрогдсон" гэсэн байна.
Сингапурын Infocomm Media Development Authority-аас үнэ төлбөргүй цацдаг, захиалгат телевизэд зориулсан удирдамжид "алтернатив бэлгийн харьцаа, тухайлбал, ижил хүйстнүүдийг харуулсан кинонууд олон нийтийн үнэт зүйлсэд мэдрэмжтэй байх ёстой" гэж заасан бөгөөд ижил хүйстнүүдийг сурталчилсан кинонуудыг ангилахаас татгалздаг байна.
Үнэгүй радио үйлчилгээний контентын код нь ЛГБТ контентыг "пэдофили ба цус ойртолт"-той зэрэгцүүлэн жагсаасан бөгөөд ийм "амьдралын хэв маяг"-тай холбоотой нэвтрүүлгүүдэд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж заасан байдаг. "Тэдний контентууд нь ийм амьдралын хэв маягийг ямар ч байдлаар сурталчлах, зөвтгөх, дэмжих ёсгүй" гэж мэдэгджээ.
Гэсэн хэдий ч ахмад үеийнхний хэрэглэдэг онлайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон орон нутгийн телевизийн хоорондох ялгаанаас үүдэн үзэл бодлын хуваагдал улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байна.