"Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул өнөөдөр уралдлаа. Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд 34 улсын 91 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин тэмцээний замыг 3 минут 49 секундэд туулж 79-р байранд орлоо.
Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр /2022.2.8/ Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд болж байна.
Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхэлсэн юм. Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер А.Энхтуул 91 тамирчны 84 дүгээрт буюу 16:21 цагт гараанаас гарсан. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин ОУХМ Ариунсанаагийн Энхтуулын хувьд 1996 оны 01 сарын 14-нд Булган аймгийн Тэшиг сум төрсөн. “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 5 км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ний тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлсэн юм.
"Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ Ариунсанаагийн Энхтуулын онцлох амжилтуудыг дурдвал:
- 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
- 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад Максимаха спринт зайн уралдааны шагнал 4 дүгээр байр
- Финланд улсын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
- Улсын 4 удаагийн аварга.