
Хятадын теннисчин эмэгтэй Фен Шуай Weibo сүлжээнд тайлбар пост нийтэлсэн байна. Тэрээр өөрийг нь Хятадын Коммунист намын дарга асантай бэлгийн харьцаанд орохыг албадсан гэж мэдэгдсэн нийтлэлийнхээ талаар дурдахдаа, "маш их үл ойлголцол" үүссэн гэжээ.
Өдгөө 36 настай теннисчин Фен Шуай мэргэжлийн тенниснээс зодог тайлж магадгүй гэдгээ ярилцлагын үеэр цухуйлгасан байна. Тэрбээр, "Нас маань ч тэр, олон удаагийн хагалгаанд орсон минь ч тэр, намайг ийм удаан хугацаанд бэлтгэл сургуулилтаа зогсооход хүргэсэн тахал өвчнийг ч мөн харгалзан, биеийн байдлаа сэргээхэд маш хэцүү байх болов уу" хэмээн L'Equipe-ийн сэтгүүлчид тайлбарлажээ.
2021 оны 11-р сард хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан Фен Шуайтай холбоотой мэдээллүүд тэр даруйдаа устгагдаж, Фен Шуай өөрөө хэдэн долоо хоногийн турш алга болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.
Саяхан Францын L'Equipe сонинд ярилцлага өгөхдөө Фен Шуай өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хэзээ ч хэлээгүй гэсэн аж. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар бол уг ярилцлага хяналттай нөхцөлд явагджээ. BBC-ийн Хятад дахь сурвалжлагч Стивен Макдонелл үүнийг суртал ухуулгатай жишиж, хариултаас илүү асуулт үлдээсэн хэмээн тодорхойлжээ.
Францын L'Equipe-ийн редакциас асуултыг урьдчилан өгөх ёстой байсан бөгөөд ярилцлагыг өвлийн олимпийн үеэр Хятадын Олимпийн хорооны төлөөлөгчийг байлцуулан явуулсан бөгөөд тэрээр түүний тайлбарыг хятад хэлнээс орчуулж байсан гэлээ.
Эх сурвалж: BBC News