Лондон хотын хамгийн эртний уушийн газар цар тахлаас үүдэн хаахаас өөр аргагүй байдалд оржээ.
Ye Olde Fighting Cocks-ийн үндсэн бүтэц нь 11-р зуунд баригдсан бөгөөд анх тагтааны байр болгон ашиглаж байсан гэж Их Британийн архивын баримтад бичигджээ. Лондонгийн чанх хойд хэсэгт орших Сент-Албанс дахь Ye Olde Fighting Cocks нь 793 оноос хойш зочлох үйлчилгээний бизнес эрхэлж ирсэн гэдгээ цахим хуудсандаа бичжээ.
Өнгөрсөн баасан гарагт орон нутгийн аялал жуулчлалын зөвлөлд илгээсэн газрын эзэн Кристо Тофаллигийн мэдэгдэлд "худалдааны салбарын хүнд хэцүү нөхцөл байдлын дараа" хаалгаа барьж байна гэжээ.
Уг паб нь 19-р зууны сүүл ба 20-р зууны эхэн үеийн тахиан зодооны тэмцээний нэрийг авсан бөгөөд Оливер Кромвелл Английн иргэний дайны үеэр дэн буудалд нэг шөнө хоносон гэдэг.
Ye Olde Fighting Cocks нь Гиннесийн номонд Английн хамгийн эртний уушийн газар гэж тооцогддог бичигдсэн байдаг юм.
Тофаллигийн хэлснээр цар тахлаас өмнө худалдааны нөхцөл "маш хүнд" байсан ч Ковид-19-ийн үр дагавар "сүйрэлд хүргэсэн. Зүрх минь шархалж байгааг хэлэхийн аргагүй, энэ паб нь миний хувьд зүгээр нэг бизнес биш байсан бөгөөд түүхэнд нь өчүүхэн ч гэсэн үүрэг гүйцэтгэсэндээ баяртай байна" гэжээ. Их Британийн Үндэсний статистикийн газрын мэдээлснээр 2008-2018 оны хооронд 11,000 гаруй паб үүдээ барьсан юм. 1520 онд байгуулагдсан, өмнө нь Чөтгөрийн зоогийн газар гэгддэг байсан тус паб нь хууль бус наймаачид, хорон санаатнууд, далайн дээрэмчдийн дунд нэр хүндтэй газар төдийгүй тэдний цуглардаг төв байжээ.
Эх сурвалж: CNN News