Энэ сарын 6-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхдийг хулгайлсан гэх мэдээлэл гараад буй. Үүнтэй холбогдуулан бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад,
“Тухайн өдрийн 13 цагийн орчимд Био комбинатад байрлах байрны гаднаас долоон настай М гэх охиныг 25-30 насны эмэгтэй хүн дагуулан авч явсан. Иймд ар гэрийн зүгээс холбогдох албанд мэдээлж, орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргээс эсэн мэнд олсон юм. Тухайн эмэгтэйг хэвлэл мэдээллийн байгууллагууд үл таних эмэгтэй гэж бичсэн байна. Энэ нь ташаа мэдээлэл. Алга болсон охины ээжийн найз охиныг өвөөтэйгөө авч явсан. Энэ асуудлыг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа” гэв.
Иргэд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй ганцааранг нь явуулахгүй байхыг анхааруулж байна.