Английн хатан хаан Элизабет II ширээнд суусны 70 жилийн "чин сэтгэлийн хүслээ" илэрхийлжээ.
Хатан хаан хунтайж Чарльзыг хаан болох үед Корнуоллын гүнгийн авхайг хатан хаан болгохыг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Хатан хаан ням бямба гаригт бичгээр нийтэлсэн захидалдаа Корнуоллын гүнгийн авхайн хатан хаан болохыг замыг зааж өгсөн гэхэд хилсдэхгүй.
Ил захидалд "Цаг хугацаа өнгөрөн миний хүү Чарльз хаан болмогц та бүхнийг түүнд болон түүний эхнэр Камиллад надад үзүүлсэн шигээ дэмжлэгийг өгөх болно гэдгийг би мэднэ. Тэр мөч ирэхэд Камилла өөрийн үнэнч үйлчлэлээ үргэлжлүүлэхийн тулд Хатан хаан гэдгээрээ алдартай болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна" гэсэн байжээ.
Хатан хаан саяхан Камиллаг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж, гүнгийн хатагтайг Хаант засаглалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн "Гартерийн одонт Хатан хааны хатагтай" болгосон нь ч үүнтэй нь холбоотой бололтой. Олон ажиглагчид Камиллаг Хатан хаан болно гэдгийг батлах алхам нь “Гартерийн одонт хатан хаан” цол гэж үзсэн нь бий.
Хатан хааны гэр бүлийн ахмад гишүүд Камиллагийн талаарх олон нийтийн санаа бодол сүүлийн жилүүдэд түүний нэр хүнд өсөхийн хэрээр өөрчлөгдсөнийг тодорхой мэдэрч байгаа бөгөөд Хатан хааны хаанчлалын энэхүү түүхэн мөч нь Камиллагийн ирээдүйн цолны талаарх таамаглалыг бататгахад нэн тохиромжтой мөч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэхэд хилсдэхгүй.
Хунтайж Чарльзыг Камиллатай гэрлэх үед олон хүн түүнийг гүнж гэж нэрлэх боломжгүй гэж эргэлзэж байсан хэдий ч Букингемийн ордны протоколд түүнийг ямар ч тохиолдолд хатан хаан Камилла байх болно гэж заасан байдаг.
Ням гарагт Сандрингемд хаан ширээнд суусны 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй хатан хаан захидалдаа "70 жилийн дараа ч гэсэн би аав VI Жорж нас барсан нь миний хаанчлалын эхлэл болсон гэдгийг санан дурсаж байна" гэдгийг онцлон дурдсан байжээ.
Захидлын төгсгөлд Хатан хаан Элизабет II 1947 онд Хаан ширээг залгамжлан авахдаа амласан амлалтаа дахин сэргээж, "Миний амьдрал үргэлж чиний үйл хэрэгт зориулагдана" гэсэн үгсээ давтан бичжээ.
Эх сурвалж: The Guardian