Олимпын наадам бүрээр уламжлал ёсоор хүснэгтэд авсан алтан медалийн тоог чухалчлан, улс орнууд тус бүрээр медалийн хүснэгт бичигддэг. Тухайлбал, 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпыг хотод Норвеги, Герман 14 алтаар тэнцэж байлаа.
Тодорхой шалтгааны улмаас Өвлийн Олимпын наадамд зуны наадмаас ялгаатай улс орнууд давамгайлдаг. Мөн хамгийн сүүлд Швед, Австри, Швейцарь улсууд эхний 10-т багтсан юм.
Бээжин-2022 өвлийн олимпын тоглолтууд эхэлж, медалийн хүснэгт бичигдэж эхэлсэн. Олимпын наадам дуусахад медалийн хүснэгтэд бичигдсэн алтан медалийн тоогоор багуудын чансаа тодорхойлогдох болно.
Медалийн хүснэгтэд нэгдүгээрт Норвегийн баг 2 алтаар, хоёрдугаарт 1 алт, 1 хүрэл медаль авсан Словени улс, гуравдугаарт өвлийн 24 дэх олимпын наадмыг зохион байгуулж буй Хятад улс бичигдэж байна.
Норвеги улсын хувьд биатлон, гүйлтийн цанын төрөлд 2 алтан медаль хүртсэн юм. Харин Словени улсын хувьд цанын харайлтаар алтан медаль хүртжээ. Тэгвэл гуравдугаарт эрэмбэлэгдсэн Хятадын баг анхны алтан медалиа шорт трекийн төрлөөс авсан байна.
Эх сурвалж: The Guardian