Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 637 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Халдварын 392 нь Улаанбаатар хотод, 245 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,052 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,873 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28,970 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 1,555
- Хүндэвтэр – 3,675
- Хүнд – 574
- Маш хүнд – 69 хүн байна.