
Ройтерс агентлаг шинээр гарч ирж буй омикрон хувилбарын BA.2 хувилбар нь анхны BA.1 –ээсээ илүү ноцтой биш гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албаны хүн мягмар гарагт мэдэгдсэн.
Коронавирусийн эсрэг вакцинууд нь омикроны янз бүрийн хэлбэрийн эсрэг ижил төстэй хамгаалалтыг үзүүлсээр байна гэж ДЭМБ-ын Ковид-19-ийн эсрэг хариу арга хэмжээний багийн доктор Борис Павлин онлайн мэдээлэл хийх үеэр хэлсэн.
Дани зэрэг орнуудад BA.2 дэд хувилбар нь омирконы илүү түгээмэл "анхны" BA.1 дэд хувилбарыг орлож эхлэхтэй зэрэгцэн дээрх тайлбарууд гарч байгаа юм. BA.2 нь BA.1-ийг гүйцэж түрүүлсэн анхны улс болох Дани улсын мэдээлэлд үндэслэн өвчний хүндийн ялгаа байхгүй ч BA.2 нь дэлхийн хэмжээнд BA.1-ийг орлох боломжтой гэж Павлин доктор нэмж хэлжээ. "BA.2 одоо гүйцэж түрүүлж байгаа бусад улс орнуудыг харахад эмнэлэгт хэвтэх нь хүлээгдэж байснаас өндөр өсөлт харагдахгүй байна гэжээ. Данийн 8500 гаруй өрхөд 12-р сараас нэгдүгээр сарын хооронд коронавирусын халдварыг шинжилсэн Данийн эрдэмтдийн судалгаагаар BA.2 нь нийтлэг BA.1-ээс илүү халдвар дамжих чадвартай бөгөөд вакцин хийлгэсэн хүмүүст илүү халдварлах чадвартай байгаа аж.
Филиппин, Балба, Катар, Энэтхэг, Дани улсад дэд хувилбар аль хэдийн давамгайлж эхэлжээ. “Вакцинжуулалт нь хүнд өвчнөөс, тэр дундаа омикроны эсрэг маш сайн хамгаалдаг. BA.2 нь BA.1-ийг хурдан сольж байна. Хэдийгээр илүү их мэдээлэл шаардлагатай байгаа ч түүний нөлөө мэдэгдэхүйц байх магадлал багатай" гэдгийг доктор Павлин онцолжээ.