Бээжин олимпын наадмыг 2 дахь удаагаа зохион байгуулж буй. 2008 оны зуны олимпын наадмыг найруулсан Жан Имоу энэ өвлийн олимпын наадмыг найруулсан юм. Цар тахалд нэрвэгдэж, улс төрийн хэрүүл маргааны бай болсон хэдий ч энгийн, аюулгүй, гайхалтайгаар өвлийн олимпыг нээх ёстой байлаа. Жан Имоу ч үүргээ сайн биелүүлж “Бээжин -2022” өвлийн 24 дэх олимпын нээлтийг сүрлэг, уянгалаг, үзэсгэлэн төгөлдөр болголоо.
1.Хаврын ёслол
Тамирчдын жагсаалд зориулан тусгайлан ая зохиолгохын оронд сонгодог 19 аяыг түүвэрлэн найруулжээ. Зохион байгуулагчдын зүгээс Хятадын ард түмэн дэлхийн өнцөг булан бүрийн соёл, урлагт хүндэтгэлтэй хандаж буйгаа харуулахын тулд хөгжмийн ийм шийдлийг сонгосон хэмээн тайлбарласан юм. Багваахай цэцгийн амьдралын мөчлөгийг бүжигчид өндөр, уян, гялалзсан ногоон ишээр амилуулж, цагаан үр болон тарах үед тэнгэрт хөвж буй дүрс бичлэгийг дэлгэцээр харуулсан юм. Төгсгөлд нь Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр “Хавар” гэсэн үгийг салютаар бичсэн нь санаанд оромгүй сонирхолтой шийдэл байлаа.
2. Аварга том мөсөн шоо
Аварга том мөсөн шоо 1924 оны Шамони хотод зохиогдсон өвлийн олимпын наадмаас эхлэн өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан 23 хотын нэр, огноог лазер гэрлийн тусламжтайгаар мөсөн дшоон дээр сийлэн харуулав. Энэ бол өмнө зохиогдсон өвлийн олимпын наадмуудад хүндэтгэл үзүүлж буй сонирхолтой хэлбэр байсан юм.
3. Төгс зохиосон хуурмаг зураглал
Олимпийн нээлт, хаалтын арга хэмжээ олон жилийн туршид театрын төрөл болон хувирсан. Гэвч үнэндээ олимпын наадмын нээлт цэнгэлдэх хүрээлэнгээс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд телевизийн дэлгэцээр үзэгчдэд зориулагдсан байх ёстой. Бээжин-2022 олимпын нээлт энэ бүхнийг хослуулж чадсан юм.
Цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа хүүхдүүд бүжиглэж, дуулж байгаа бол тэдний доор байрлах LED дэлгэц нь тэдний алхаа гишгээг автоматаар хянаж, тоглолт хийж, эргэн тойрон хөдөлж байх үед хөлд нь одод харагдах байдлаар телевизээр үзэж буй хүмүүст ч хүртээмжтэй, харагдах байдлаараа төгс зураглал байхаар бодолцож найруулжээ.
4. Наадмын нээлтийн үеэр дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байна
Өвлийн олимын наадмыг зохион байгуулах эрхийг Хятадад олгох Олон улсын олимпийн хорооноос гаргасан шийдвэр улс төрийн эсэргүүцэлтэй тулгарсан. Лондонд Хятадын элчин сайдын яамны гадаа жагсаал болж, мөн Истанбул, Берлин, Шинэ Дели зэрэг хотуудад олимпыг эсэргүүцсэн жагсаал болсон юм. Хятад дахь үндэстний цөөнхийн эсрэг хүчирхийллийг арилгахыг эсэргүүцэгчид дэлхийн олон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулцгаалаа.
5. Гаити, Саудын Араб анхны тоглолтууд
Гаити, Саудын Араб хоёр өвлийн олимпын анхны тоглолтоо хийж байна. Тус хоёр улс хоёулаа уулын цанын төрөлд нэг, нэг тамирчин илгээсэн юм. 19 настай Ричардсон Виано Карибын тэнгисийн төрийн далбааг барьж явсан бол 24 настай Фаик Абди Ойрхи Дорнодын вант улсыг төлөөлжээ.
6. Тайваний улс төрийн ээдрээтэй дүр төрх
Тайванийн төлөөлөгчид ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ч ОУОХ-ны шаардлагыг хүлээн авахаас өөр аргагүй болсон юм. Хятад улс Тайвань нэрийг наадамд ашиглахыг удаан хугацааны турш эсэргүүцэж байсан тул тамирчид Хятадын Тайбэй гэсэн туг, төвийг сахисан туг дор жагсахаас өөр аргагүй болсон. Тайванийн тамирчид Хо Пин Жүй, Хуан Ю-Тин нар өвлийн олимпод оролцож буйдаа сэтгэл нь хөдөлж догдлоогүй биз ээ.
7. Сүлжмэл далбаа, хүндэтгэлийн хувцас
Их Британийн баг дизайнер Бэн Шерманы загасанд явах гэж байгаа хүний гоёл шиг харагдах сүлжмэл хослол өмсөн нээлтийн ажиллагаанд оролцсон билээ. Кёрлингийн төрлөөс алтан медаль авчрах гол хүнээр тодроод буй тус улсын тамирчин Эвэ Муйрхийдийн сүлжмэл далбаа, сүлжмэл цамцтай зургаа нийтэд танилцуулах үүднээс авахуулсан зураг шүүмжлэлийн бай болсныг мартах аргагүй.
8. Хувцаслалтаараа тэргүүлсэн Казахстаны баг
Казахстаны уран гулгагч Екатерина Айдова үндэсний хэв шинжит хувцаслалтаараа нээлтийн ажиллагааг чимж чадсан юм. Мөн Казахстаны баг ороолтоо тайлж, нэгэн зэрэг даллаж эхэлсэн нь эртнээс бэлдсэн содон үйлдэл байлаа.
9. Ирландын далбааг өргөх үүрэг хүлээсэн эмч тамирчин
Ирландын далбааг нээлтийн ажиллагаанд барьж гарсан Элза Десмонд өвлийн олимпод оролцохын тулд Ирландын мужийн холбоог байгуулсан нэгэн. Өвлийн олимпын наадамд оролцохын төлөө бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ цар тахлын үеэр тэрээр эмчээр ажиллаж байжээ. Олимпын наадмаас харьмагцаа Элза Десмонд Эссексийн Саутенд хотын эмнэлэгтээ буцаж, эмчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх аж.
10. ОУОХ-ны даргын өрөөсгөл үзлийн тухай мэдэгдэл
Хятадын эрх баригчид олимпын наадмын өмнө улс төрийн эсэргүүцлийг дарж, Бээжингийн Өвлийн Олимпийн тамирчдын хороо тамирчдад үг хэлэхээс сэрэмжлүүлсэн. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах богино илтгэл тавьж, наадмын олон талт байдлыг сайшааж, ялгаварлан гадуурхахын эсрэг байр сууриа ил тод илэрхийлсэн юм.
Олимпын эвлэрлийг ажиглахыг уриалсан Бахын үг "энх тайванд боломж олгох" гэж дэлхийн удирдагчдад уриалсан мессеж байлаа. Жон Ленноны Imagine дуу нь өнгөрсөн жил Токиогийн олимпод эгшиглэсэн шигээ энэ жил Бээжингийн олимпод ч ахин дуурслаа.
11. Өвөрмөц, гайхалтай гал
Нээлтийн ажиллагааны хамгийн хөөрхөн хэсэг нь өвлийн спортоор хичээллэж буй мөс, цасан дээрх хүүхдүүдийн видео бичлэг байсан нь эргэлзээгүй. Харин үүний араас Олимпын бамбарын галыг асаах мөч орсон юм.
Ёслолууд нь дөлийг өөр өөр бэлгэдэлтэй гэрэлтүүлэхийн тулд урьд өмнө хэзээ ч байгаагүй өвөрмөц, гайхалтай галыг харуулж чадсан билээ. Ёслолын арга хэмжээний онцлог болсон аварга том цасан ширхэгүүд хоорондоо холбогдоно. Олимпын наадамд оролцож буй дэлхийн улсуудын нэр бүхий эдгээр цасан ширхэгүүдийг нэгдэж дуусахад тэдний дунд олимпын бамбарыг дунд нь байрлуулж, галын дөлийг нь бадрааснаар нээлтийн ажиллагаа төгсөж, спортын үйл ажиллагаа эхэллээ.