Малын хулгайн хэрэгт холбогдсон 377 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийг зорих иргэдийн урсгал нэмэгдээд байна. Харин нийслэлд авто замын ачаалал 40 хувиар буурчээ.
Тодруулбал, баярын өдрүүдэд 18 мянган тээврийн хэрэгслээр 30 мянга гаруй иргэн орон нутгийг зорьсон байна. Энэ нь түгжрэл буурахад нөлөөлж, сүүлийн хоёр хоног хотын гол замын уулзваруудын ачаалал эрс буурсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Иргэн та орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг анхаарч жолоо бариарай.