Сар шинийн нэгэн буюу 2022 оны хоёрдугаар сарын 2 ний өдрийн хоногийн нөхцөл байдлын мэдээ Шалган нэвтрүүлэх цэгийн 7 цэгээр Улаанбаатар хот руу нийт 6575 тээврийн хэрэгсэлтэй 17390 иргэн орж, 11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 хүн гарсан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлж ажиллаа, орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүргэгдээгүй.
Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг зөвлөж байна