DON DIOR: СОДОН, ШИНЭЛЭГ ЗҮЙЛИЙГ ӨӨРӨӨСӨӨ БОЛОН ХӨГЖМӨӨС ЭРЭЛХИЙЛДЭГ
Монголын шинэ үеийн репперүүдийн төлөөлөл содон өнгө төрхийг өөртөө бүрдүүлсэн Don Dior-ыг “Хөрөг” нэвтрүүлгийн цагаан сарын дугаартаа урьж ярилцлаа. Тэрээр Монголын орчин үеийн хөгжмийн урлагт эмо реп урсгалыг анхлан хөгжүүлж яваа залуу уран бүтээлч юм.
-Залуусын дунд реппер Don Dior нэрээрээ илүү танигдаад байгаа. Бидэнд өөрийгөө танилцуулаач?
Намайг Даваадорж овогтой Мөнхтулга гэдэг. Одоо 25 настай. Don Dior нэрээр долоо дахь жилдээ урлагийн салбарт өөрийн гэсэн дуу аялгуугаа зориулаад явж байгаа залуу уран бүтээлч байна. Ер нь урлагийн салбартаа ороогүй тэмцээн бараг байхгүй байх. “Voice”-д ч орж байсан түүнээс гадна Cover ч бай урлаг хийх гээд өөрийгөө олон тэмцээнд сорьж байсан гэх юм уу. Амжилттай ч байсан жил байлаа, амжилтгүй ч байсан жил байлаа. Сүүлийн дөрвөн жил олонд хүрсэн уран бүтээл хэд хэдийг хийсэн.
-Урлагт ялгарах гэж битүү шивээс хийлгэж байгаа нь нэг төрлийн золиос мөн үү. Насан туршдаа энэ шивээстэйгээ байх уу?
Би 2017 оноос шивээс сонирхож эхлээд одоо яг харагдаж байгаа дүр зургийг фотошопдож иймэрхүү дүр төрхтэй Don Dior хэмээх артист бий болгоё, бусдыгаа бодвол арай өөр содон хэв маягтай байя гэж шийдсэн. Энэ төрхөө бүтээхэд дөрвөн жилийн хугацаа болж байна. Аль болох содон гоё шинэлэг зүйлийг өөрийнхөө биеэс ч өөрийнхөө хөгжмөөс ч эрэлхийлдэг гэх юм уу.
-Уран бүтээлийн урсгал жанрын хувьд болон гадаад төрхөндөө өөрчлөлт хийхэд юу нөлөөлсөн бэ?
Цаг хугацаа өнгөрч байгаатай уралдаж би өөрчлөгддөг. Энгийн байх шинж чанар ер нь бол тогтохгүй гэх юм уу, би бүх цаг хугацаанд шинэчлэл хийхийг хичээдэг. iPhone хүртэл update хийгддэг, түүнтэй яг адилхан 2021, 2022 онд байгаа Don Dior 2023, 2024 он долоо, найман жилийн дараа энэ хэвээрээ байна гэж хэзээ ч байхгүй. Би ер нь өөрчлөлт хийхдээ ямар нэгэн зүйлийг заавал золиос гаргаж байж хийдэг. Мэдээж тэр чинь миний байгаа шинж чанар дээр том золиос хийгдэнэ. Тийм ер нь бол яг л цаг хугацаагаар хөгжмийн урсгал бүх л юм өөрчлөгдөж байгаа. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байсан хүмүүс хамгийн их золиос гаргаж байсан юм болов уу гэж боддог. Хүлээн зөвшөөрөхдөө аан Don Dior ийм шивээстэй, эсвэл зарим хүмүүст таалагдахгүй хүлээн зөвшөөрөгдөхгүй байж магадгүй. Мэдээж хүлээн зөвшөөрөх гэдэг дээр хувь хүнд өөрт нь орон зай бөгөөд золиос гаргасан байх шаардлагатай гэж боддог. Гэхдээ би энэ жилээс яг Sad vibes гээд эмо реп, дэлхий нийтэд угаасаа хит болж байгаа нэг шугам гэх юм уу тийм чиглэлээр дуулж байна. Реп ч байна, trap хөгжим ч байна, old school ч хүмүүс хийж байна, raggae ч хийж байна. Надтай 2022 онд миний гурав дахь цомог дээр голлож байгаа ажил болохоор ерөнхийдөө sad vibes-ыг дэлгэрүүлэх, улам хөгжүүлэх, улам нээлттэй, улам тодорхой байлгах дээр голлоод энэ vibes-ыг бариад явж байна.
Реп хөгжим хийж байгаа бол мэдээж би өөрийн хүчтэй байх гээд байна шүү дээ. Бусдыг давамгайлж, нэг тал руу урам зориг өгч реп хөгжим хийх гээд байна шүү дээ. Тэгвэл R&B хөгжим хийнэ гэвэл хайр сэтгэл эсвэл мэдээж тодорхой хэмжээний тодорхойлсон чиглэл байх нь байна. Тэгэхээр тухайн цаг үеэс шалтгаалаад хувьсаж өөрчлөгддөг. Түүнээс би ийм хүн гэсэн ерөнхий тодорхойлолт хөгжимтэйгөө ер нь хослуулдаг. Тэгэхээр заавал нэг баригдмал биш ус шиг шинж чанартай байхыг л хичээдэг. Хааяа ч би ууртай, хааяа ч би гунигтай, хааяа ч би эмордог, хааяа ч би хөгжилтэй, хүчтэй байна. Би ямар ч шинж чанарт хувирах чадвартай гэж боддог. Одоо дуу хөгжмөөс гадна чөлөөт цагийг продюсер хийх өөр хүний уран бүтээл эсвэл стиль имидж гэдэг юм уу хувь хүний шинж чанар дээр ажиллах гэж хичээж байгаа.
-Өнөөдрийг хүртэл уран бүтээлээ гарган энэ өөрчлөлтүүдийг хийхэд ар тал эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэж ирсэн бэ?
Манай ээжийг Сарангэрэл гэдэг. Монголын үндэсний бүтээгдэхүүн ааруул, ээзгий, сүү цагаан бүтээгдэхүүн хийдэг “Ариун сүү” гэж компанийг байгуулаад намайг бацаан байхаас л 10 гаран жил тасралтгүй үндэсний сүү цагаан бүтээгдэхүүн хийж байгаа. Одоо хүртэл тасралтгүй, цагаан сараар аль нэг газар манай "Ариун сүү"-гийн ааруул, ээзгий, сүү цагаан бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа. Энэ бизнест ээждээ хань болоод нэлээн олон жилийг өнгөрүүллээ. Би ч үүгээрээ их бахархдаг. Хэвийн ааруул гэж байвал мэдээж тэр хэвийг гаргана, зурна, зохионо, бүтээн байгуулалт хийнэ. Тэр орцонд юу байх уу, мэдээж аарц байна. Аарцыг Архангайгаас авах уу, Булганаас авах уу гэдгийг ярилцана. Амтална, шинж чанар ямар байна, тэрийг гаргана, хэвэнд оруулна, хатаана, сэнсдэнэ, галлана. Яг бүтээгдэхүүнд ямар үйл явц орно бүх юм дээр анхаарал тавин детальчилж үзнэ.
-Цагаан сар таны хувьд ямар утга учиртай баяр вэ?
Бидний үндэсний баяр шүү дээ. Энэ жил яаж ч бодсон хамаатан садан уулзаад нэгнийхээ эрүүл мэнд ажил гээд бүх зүйл дээр нь сайн байна уу гээд мэдээж хамаатан садангаараа дулаан уур амьсгалтай нэг оройг битүүлж өнгөрөөнө. Маргааш нь сайхан шинэлнэ. Энэ баярыг хэзээ ч цалгардуулж болохгүй. Ер нь заавал хийх ёстой биш ч ямар нэгэн байдлаар ёслох ёстой бидний үндэсний баяр.
-Нийгмийн тусгалыг уран бүтээлдээ хэрхэн шингээдэг вэ?
Нийгэм ийм байхад нийгмийг ингэж дуулна, үгүй NO. Нийгмийг ийм, тийм байлгах гэхээсээ илүү өөр зүйлээр удирдаж нийгмээ аль олох сайхан байлгах гээд байна шүү дээ. Тэгэхээр сул тал байгаа бол түүнийг ярих шаардлага байхгүй. Реп урлаг улсынхаа залуучуудын соёлтой холбоотой байдаг. Гэхдээ миний хувьд болохоороо соёл гэдэг зүйлээр гоёно гэсэн тийм марктай.
-Найз охинтой юу. Гэр бүл хүүхдийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Найз охин байгаа. Одоо ер нь бол удаж байна. Манай хүн модель. Ер нь бол нэгийгээ ойлгодог болж байна. Адилхан урлагийн хүмүүс. Нэг талд нь их баярладаг юм. Намайг ойлгоод чөлөөтэй байх орчин, бүх юмыг бүрдүүлж өгдөг гэх юм уу. Ямар ч тийм хайрцагладаггүй. Эсвэл би ажлаа хийгээд явж байгаа. Мэдээж шинэ жил ч юм уу ямар нэгэн баяраар оройтох үе эсвэл цалгардах асуудал гарч ирдэг. Тэр бүх юман дээр ойлгодог. Ер нь бол хамтдаа байх хугацаагаа аль хэдийнээ давсан. Удахгүй нэгнийгээ атгасан гар мэт ойлгох цаг хугацаан дээрээ ирж байна. Гэр бүл болоход их ойртож байна гэж бодож байна. Мэдээж хүн болж төрсөн юм чинь үрээ үлдээнэ. Аз жаргал бол үнэгүй. Хайртай бүхэнтэйгээ байна. Үр хүүхэд гэдэг чинь хүний хамгийн эрхэмлэх зүйл. Бүх цаг үед мартагдахгүй тийм момент шүү дээ. Мэдээж ирээдүйд одоо бол яарсан зүйл алга, дөнгөж залуу байна, суралцаж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт над дээр ирвэл сайхан байх.
Намайг үзэн суугаа монгол ахан дүүстээ сар шинэдээ сайхан шинэлээрэй. Миний бичлэгийг дуустал нь үзсэн анхаарал тавьсан бүх залуучууддаа маш их баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.