Мэргэжилтнүүд ердийн түрхэцийн шинжилгээний эсийг ашиглан өндгөвч, хөх, умай, умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэлийг урьдчилан таамаглах боломжтой сорилыг боловсруулжээ.
Эрдэмтэд умайн хүзүүний скрининг хийх явцад цуглуулсан нэг сорьцыг ашиглан эмэгтэй хүн голчлон өвчилдөг дөрвөн хорт хавдар тусах эрсдэлийг урьдчилан таамаглах "хувьсгалт" тестийг боловсруулсан байна.
Умайн хүзүүний эсийг ердийн түрхэцийн шинжилгээгээр ашиглан мэргэжилтнүүд өндгөвч, хөхний хорт хавдрыг илрүүлэх, эсвэл үүсэх магадлалыг урьдчилан таамаглах боломжтой гэж Nature Communications сэтгүүлд нийтэлсэн хоёр нийтлэлд дурджээ. Цаашдын үр дүн нь WID тест буюу эмэгтэйчүүдийн хорт хавдрын эрсдлийг тодорхойлох чадвар нь умай болон умайн хүзүүний хорт хавдрыг урьдчилан таамаглах чадвартай холбоотой гэж судлаачид тайлбарлав.
Энэхүү шинжилгээ нь дөрвөн төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх, тэр ч байтугай "хорт хавдрыг эхлэхээс нь өмнө зогсоох" боломжийг олгодог бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд эерэг үр дүн авчирна гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
Европын Судалгааны Зөвлөлтэй хамтран судалгааг санхүүжүүлдэг Eve Appeal компанийн гүйцэтгэх захирал Афина Ламнисос "Энэ сорьцын шинжилгээ гол хорт хавдрыг эрт илрүүлэхгүй, харин хөгжлөөс нь урьдчилан сэргийлэх үзлэгт нэг алхам хийх боломжтой" гэдгийг онцолсон юм.
Эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог дөрвөн хорт хавдрыг илрүүлэх шинэ хэрэгсэл, ялангуяа эрт үе шатанд илрүүлэхэд хамгийн хэцүү байгаа хорт хавдрыг нэг шинжилгээгээр илрүүлэх нь анагаах ухааны хувьсгал байж магадгүй юм.
Өндгөвчний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хорт хавдартай холбоотой нас баралтын ихэнх хувийг эзэлдэг. Одоогийн байдлаар өндгөвчний хорт хавдрын 75% нь хожуу үе шатанд буюу хавдар тархсан үед оношлогддог. Өвчинг эрт илрүүлж чадвал эмчилгээний үр дүн сайжирна.
Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл хорт хавдар бөгөөд ихэвчлэн маммографи ашиглан, дараа нь биопси хийгддэг.
Хөхний хорт хавдрын мэс засалч Лиз О'Риордан "Энэ судалгаа үнэхээр сэтгэл хөдөлгөм. Одоогоор 50-иас доош насны эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээ байхгүй байна. Хэрэв энэ шинжилгээ нь хөх, өндгөвч, умайн хүзүү, умайн хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдийг залуу насанд нь оношлоход туславал тоглоом үнэхээр өөрчлөгдөнө" гэжээ.
Судлаачид өндгөвчний хорт хавдартай 242, хорт хавдаргүй 869 эмэгтэйгээс умайн хүзүүний эсийн дээжийг ашиглан, 14000 эпигенетик өөрчлөлтийг хэмжиж, өндгөвчний хорт хавдар байгааг илрүүлэх эсвэл урьдчилан таамаглахад ашиглаж болох ДНХ-ийн өвөрмөц шинж тэмдгийг олж мэдсэн байна.
Энэ нь 50-аас доош насны эмэгтэйчүүдийн 71.4%, 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн 54.5% -ийн өндгөвчний хорт хавдрын 75% -ийг өвөрмөц байдлаар тодорхойлох боломжийг олгожээ. Судалгааны үр дүнг нэмэлт эмэгтэйчүүдийн бүлэгт баталгаажуулсан бөгөөд 47 нь өндгөвчний хорт хавдартай байсан бол 227 нь хавдаргүй байжээ.
Хоёр дахь судалгаагаар эрдэмтэд хөхний хорт хавдартай 329 эмэгтэй, өвчингүй 869 эмэгтэйн умайн хүзүүний эсийн дээжинд эпигенетик өөрчлөлтийг шинжлэв. Тэд өвөрмөц эпигенетик шинж тэмдэг дээр үндэслэн хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийг тодорхойлох боломжтой болж, хөхний хорт хавдартай 113 өвчтөн, хөхний хорт хавдаргүй 225 эмэгтэйгээс бага хэмжээний дээж аван өөрсдийн бүтээсэн сорьцыг баталжээ.
Инсбрук болон UCL-ийн их сургуулийн профессор Мартин Видшвендтер, "Бидний судалгаанууд цоо шинэ арга барилыг авч, умайн хүзүүний скринингийн нэг дээжинд хэд хэдэн өөр өөр эпигенетик ул мөрийг үнэлж, нэгээс олон хорт хавдар тусах эрсдэлийг үнэлдэг" гэсэн тайлбарыг өгсөн байна.
"WID-тест нь эмэгтэй хүний ДНХ-ийн ул мөрийг хайж, түүний явж буй зам, хорт хавдар руу явж байгаа эсэхийг бүртгэх болно. WID-тест нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд илүү хувь хүний хандлагыг бий болгож, эмэгтэйчүүдийг хувь хүн, эрсдэлд нь тулгуурлан үзлэгт хамруулж, хянаж, эмчилэх" гэнэ.
Ирээдүйд эмэгтэйчүүд дөрвөн хорт хавдар тус бүрд тус тусад нь эрсдэлийн оноо авах боломжтой гэж Eve Appeal хэлэв. Өндөр оноотой хүмүүст илүү идэвхтэй хяналт тавих, тогтмол маммограмм хийлгэх, эрсдэлийг бууруулах мэс засал эсвэл эмчилгээний аргыг санал болгох аж.
Гэхдээ сорьцын үр дүнг бүрэн баталгаажуулахын тулд нэр дурдсан дөрвөн төрлийн хорт хавдар тусах магадлалыг үр дүнтэйгээр урьдчилан таамаглаж чадахуйц шинжилгээг батлахын тулд цаашдын судалгаа, томоохон хэмжээний эмнэлзүйн туршилт хийх шаардлагатайг анхааруулж буй.