Бээжингийн өвлийн олимп 2 хоногийн дараа эхэлнэ. БНХАУ-ын Засгийн газраас тус олимпод 3.9 тэрбум ам.доллар төсөвлөсөн гэсэн мэдээлэл бий. Хятадын үндэстний цөөнх Уйгуруудын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй нь холбоотой дэлхийн улсуудаас авч буй бойкот, цар тахлын үеийн хязгаарлалт гэхчилэн олон хүнд сорилтуудын дунд зохион байгуулагдах ч Бээжингээс өвлийн олпмпод зориулж ихээхэн хөрөнгө зарцуулж, иргэдээ ч бодолгүй хатуу хөл хориог хаа сайгүй тавьж буй. мөн олимпын наадамд оролцохоор ирж буй баг тамирчид, хэвлэлийнхнийг тусад нь хаалттай хотхонд байрлуулж PCR шинжилгээг тогтмол зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн Өвлийн олимпын 18 хоногийн хуваарь зарлагдлаа.
Тухайлбал Олимпын хотхоноос гадна Бээжин хотын Шижиншан дүүрэгт снөүборд, чөлөөт цанын байгууламж, Янчин дүүрэгт бобслей, скелетон, тобогтан чарганы уралдаан зохион байгуулах 5000 хүний суудалтай цэнгэлдэх барьсан юм. Тус цэнгэлдэхэд явагдах тэмцээнүүдийн хуваарь хэдийн гарсан байна.