Ази даяар хүмүүс Ковид-19 цар тахалтай холбоотой хязгаарлалтын дор дахин цагаан сарыг тэмдэглэж эхэллээ.
Дорнын Цагаан сар энэ жил Хятад, Тайвань зэрэг улсад хоёрдугаар сарын 1-ний Мягмар гарагт тохиосон. Энэ жил зурхайн тооллоор Бар жил дээр таарч буй. Цар тахлын өмнө хэдэн зуун сая хятадууд сар шинийн баяраар төрөлх тосгондоо очин гэр бүлийнхэнтэйгээ өргөн тэмдэглэдэг ч сүүлийн гурван жил цар тахлыг даван туулж буй учир амьдарч буй хотдоо өмнөхтэй харьцуулахад бага хүрээнд тэмдэглэж эхэлсэн.
Одоогоор хятадуудын 85 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна гэж Our World in Data онлайн судалгааны цахим хуудаст нийтэлжээ. Энэ оны нэгдүгээр сарын 17-нд эхэлсэн сар шинийн баярын эхний 10 хоногт Хятадад 260 сая орчим хүн аялсан нь тахлын өмнөхөөс бага байсан ч өнгөрсөн жилийнхээс 46 хувиар өссөн тоо юм. Баярын үеэр нийтдээ 1.2 тэрбум хүн аялал хийнэ гэж Хятадын Засгийн газар тооцоолсон нь 2021 онтой харьцуулахад 36 хувиар өснө гэж үзсэн таамаг аж.
Бээжин хотод оршин суугч 63 настай Хуан Пин цэцгийн зах дээр дэлгүүр хэсч байхдаа Associated Press агентлагт ярилцлага өгчээ. Тэрээр хэлэхдээ, Ковид-19-ийн хязгаарлалтаас болж сүм хийдүүд болон баяр наадмын "уур амьсгал бүдгэрсэн" хэмээн хэлжээ.
Харин өөр нэг настан 62 настай Хан Гуйха AP-д "Би гэртээ сайхан хоол, дарс идээд үлдэх болно" гээд “Би байшингаа цэвэрхэн, үзэсгэлэнтэй болгоно. Яг одоо вирус тархаж байгаа тул болгоомжтой байх хэрэгтэй" гэж ярьсан байна.
Бээжингийн их сургуулийн хятад ардын аман зохиолын мэргэжилтэн Чен Ляньшань “Бар жилээр олон хүн амьтантай холбоотой уламжлалт хүчнүүд улс орныг тахал өвчнөөс ангижрахад тусална гэж найдаж байна. Бар бол "муу ёрын сүнснүүдийн эсрэг хамгаалалт бөгөөд бүх төрлийн чөтгөрүүд болон сүнснүүдийг ялж чадна …" гэж хүмүүс итгэдэг гэжээ.
Азийн бусад орнуудад зарим баярыг өнгөрсөн жилийнх шиг хязгаарлахгүй бололтой. Учир нь олон оронд ихэнх иргэд нь Ковид-19-ийн вакцины хоёр тунг хийлгэсэн байгаа юм.
Вьетнамын нийслэл Ханой хотын хуучин хороололд хүмүүс амралтын өдрүүдээр шинэ жилийн баярт зориулсан уламжлалт бараа бүтээгдэхүүн худалдаж авч, хөл хөдөлгөөн ихтэй байна. Албаныхан вирусын тархалтыг бууруулах зорилгоор Тетийн салют болон бусад томоохон арга хэмжээг цуцалснаар бусдаар хязгаарласан зүйл байхгүй.
Тайландад Бангкокийн албаны хүмүүс хоёр дахь жилдээ уламжлалт Цагаан сарын баярыг Хятадын Таун хотод зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ өөр нэг арга хэмжээ болох хотын уламжлалт дэнлүү асаах наадмыг зохион байгуулах юм.Тайландчуудын 69 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.
Харин Сингапурт албаны хүмүүс өдөр бүр хүлээж авах зочдын тоог хязгаарлахыг тушаасан нь цар тахлын шинэ хувилбар омикроноос сэргийлж буй хэрэг юм.
Тайванийн Тайпей дахь цэцгийн захын хөл хөдөлгөөн цар тахлын бусад өдрүүдийнхээс илүү байсан бөгөөд Тайваньчуудын 73 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан гэсэн тооцоо бий.
Тайпей дахь “Ли” цэцгийн дэлгүүрийн худалдагч AP-д хэлэхдээ “цар тахал нь цагаан сарын баярт мэдээж нөлөөлж байна. Гэхдээ хүмүүс цэцэгт дуртай хэвээр байгаа учраас цэцэг худалдаж авч байгаа" гэж тэр нэмж хэлжээ.
Эх сурвалж: VOA News