Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,488 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 741 нь Улаанбаатар хотод,
- 747 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,558 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1736 хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 2,435
- Хүндэвтэр – 5,274
- Хүнд – 755
- Маш хүнд – 94 хүн байна.