Хойд Солонгос сүүлийн таван жилийн хамгийн хүчтэй пуужин хөөргөсөн үеийн гэрэл зургуудыг нийтэлжээ. Ингэхдээ пуужингийн сансраас авсан ер бусын зургууд нь Солонгосын хойгийн хэсэг болон ойр орчмын газруудыг харуулсан байна.
Пхеньян Даваа гарагт "Hwasong-12" дунд тусгалын баллистик пуужин (IRBM) туршсанаа баталж, түүнээс хойш ийнхүү пуужингийн сансраас авсан зургуудыг нийтэлсэн юм.
Гэхдээ сүүлийн туршилт олон улсын хамтын нийгэмлэгийн дунд дахин түгшүүр төрүүлэв. Учир нь[ Пхеньян сүүлийн нэг сард л гэхэд долоон удаа пуужин харвасан нь дээд амжилт тогтоож АНУ, Өмнөд Солонгос, Япон болон бусад улс орнуудын шүүмжлэлийн бай болсон.
НҮБ Умард Солонгосыг баллистик болон цөмийн зэвсгийн туршилт хийхийг хориглож, хатуу хориг арга хэмжээ авсан. Гэвч Зүүн Азийн улс энэ хоригийг байнга эсэргүүцдэг.
IRBM-ийн хувьд дунд зэргийн зайд нисч, 800 км (497 миль) зайг туулж, 2000 км-ийн өндөрт хүрч, Японоос холгүй усанд буусан гэж эрдэмтэд тооцоолжээ. Бүрэн хүчин чадлаараа, стандарт зам дагуу пуужин 4000 км зайд явах боломжтой аж.
Умард Солонгос даваа гарагт пуужин харваснаа төрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан баталсан нь тус улсын хуурамч туршилтуудыг ихэвчлэн болсны дараа нэг өдрийн дараа төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэдэг уламжлалтай харьцуулахад онцгой шийдвэр болсон юм.
Төрийн мэдээллийн агентлаг KCNA хэлэхдээ, пуужингийн туршилтыг "үнэн зөв эсэхийг шалгах" зорилгоор эхлүүлсэн бөгөөд "хөрш орнуудын аюулгүй байдлыг харгалзан" зориудаар газардах өнцөгт оруулсан гэж мэдээлжээ.
KCNA пуужингийн сансраас авсан ховор зураг хэвлэсэн бөгөөд тэднийг пуужингийн цэнэгт хошуунд суурилуулсан камераар авсан зургууд гэнэ.
Эх сурвалж: BBC News