Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Сар шинийн баярын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарийг танилцуулж байна.
- ГОЛОМТ БАНК Битүүний өдөр бүх салбарууд 09:00-16:00 цагийн хооронд хэвийн ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрийг дуустал бүх салбар нэгжүүд ажиллахгүй амрах ажээ. Ажил хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ.
- ХАС БАНК Өнөөдөр цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд сар шинийн өдрүүдэд буюу 2-6-ны өдрийг хүртэл бүтэн амрах юм. Харин ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс /2022.02.07/ энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.
- ХААН БАНК Өнөөдөр цагийн хуваарийн дагуу буюу 16:00 цаг хүртэл ажиллаад, сар шинийн өдрүүдэд бүтэн амрах юм. Энэ хугацаанд харилцагчид өөрт ойр ухаалаг банкаар үйлчлүүлэх боломжтой.
- ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд бүтэн амрах бөгөөд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Түүнчлэн битүүний энэ өдөр хэвийн цагийн хуваариар ажиллаж байна.
- КАПИТРОН БАНК Өнөөдөр 09:00-16:00 цаг хүртэл, Их дэлгээр салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Харин шинийн 1 болон 2-ны өдрүүдэд бүх салбар нэжүүд амрах бөгөөд баасан гарагт /2022.02.04/ Их дэлгүүр салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллах ажээ.