УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын Д.Ганбат,
"Та нар төрийн мөнгө гээд ярих юм. Төрд мөнгө байдаггүй. Татвар төлөгч ард түмний мөнгө байдаг. “Манайхны” санаачлаад байгаа хууль зөв байхгүй юу.
Инфляцид ард түмний цалин тэтгэврийг идүүлчихээд дараа нь аргалсан байдлаар нэмж байна. Төрийн албан хаагчдын цалин мөнгийг нэмэх асуудал дараа яригдана.
Ванга шиг хэлье. Удахгүй бензин тосны үнэ нэмэгдэнэ. Цаашдаа яах вэ. Нэг мөр асуудлаа шийдэх ёстой. Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэхгүй байх нь байна. Харин ч багаар нэмж байна" гэлээ.
Мөн олон нийтийн зүгээс шүүмжилж буй асуудалд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Н.Учралын боов, хэний календарь, миний мөнгө бол хувь хүний асуудал шүү. Хувь хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү падгүй юм. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг.
Гэхдээ бид одоо Богдын боов шиг юмаа болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Одоо арай шинэ түвшинд хүрч, мөнгө төгрөг тараадаг болсон нь дээр.
Би Баянхонгор аймгийнхнаа шинэ соёлд оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө багачууддаа өгдөг. Тэр рүү бага ч гэсэн ойртуулж байна" гэв.