Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,206 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 444,719 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Халдварын 648 нь Улаанбаатар хотод, 558 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,036 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,348 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54,017 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 2,943
- Хүндэвтэр – 6,403
- Хүнд – 911
- Маш хүнд – 91 хүн байна.