Дөрвөн сартай бяцхан охин төрөхдөө 10 мянгад нэг тохиолддог ховор хүнд төрлийн гажигтай төрсөн. Яаралтай Турк улс руу эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм. Учир нь Монголд энэ төрлийн өвчнийг эмчилдэггүй, ямар ч эмчилгээ, эм байхгүй. Иймээс сайхан сэтгэлт хүмүүсээс хандивын тусламж хүсэж байна.
ДӨРВӨН САРТАЙ ОХИНЫ ӨВЧИНГ МОНГОЛД ЭМЧЛЭХ ЭМЧИЛГЭЭ, ЭМ ТАРИА БАЙХГҮЙ
Охины ээж Б.Отгонбаяр “Миний охин 2021 оны есдүгээр сарын 5-нд төрсөн. Төрөхдөө мөс шиг арьсны өнгө нь хөх төрсөн. Тэгээд шууд эрчимт руу авч явж тухайн төрсөн өдрөө онош нь гарсан. Хүүхдийн маань онош зүрхний дөрвөн таславч байхгүй. Баруун, зүүн ховдлын судасны байр нь солигдсон, мөнгөн усны дутагдалтай, уушгины нарийсалттай гэж Эх нялхсын эмч нар хэлсэн. Энэ нь 10 мянгад нэг тохиолддог ховор хүнд төрлийн гажиг гэж хэлж байсан. Тийм болохоор яаралтай мөнгө төгрөгөө цуглуулаад эмчилгээнд явах шаардлагатай. Монголд бол эмчилгээгүй, хагалгаа хийх боломжгүй гэсэн. Эм тариа хэрэглэе гэсэн ч тийм нөхцөл байхгүй. Зовууртай үедээ маш их уйлдаг. Уйлахаараа хамар, ам, нүүр хэсэг нь түрүүлээд хөхөрч эхэлдэг. Б.Болдсайхан эмч хэлэхдээ Турк улсад энэ хагалгаа өмнө нь хоёр гурван удаа хийгдэж байсан. Хамгийн багадаа эмчилгээний төлбөрт 120 сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн.
Тав, найман сартайд нь эход үзүүлж байхад ийм, тийм өвчтэй гэж хэлээгүй. Бүх зүйл нь хэвийн байна гэж хэлж байсан. Хэвлийд бүрэлдэж байхад нь яагаад хээлээгүй юм болоо, яагаад гэнэт миний хүүхэд ийм өвчтэй гараад ирэвээ гэж бодоод тухайн үед хэцүү байсан. Гэхдээ би хүүхдийнхээ төлөө болохоос нь болохгүй хүртэл бүх арга замыг хайгаад явна гэж бодож байгаа. Хүүхдээ эмчлэхийн тулд Монголын бүх сайхан сэтгэлт хүмүүсээсээ миний охинд туслаад охиныг минь эдгэхэд хандив өргөхийг гуйж байна” гэж хэлсэн юм.
ХАНДИВЫН ДАНС : 5011504249 ОТГОНТУЯА /ОХИНЫ ЭЭЖ/
ХОЛБОО БАРИХ УТАС:
80812430- ОХИНЫ ЭЭЖ
80174808- ОХИНЫ ААВ
88069347- ОХИНЫ ЭМЭЭ