БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг зэвсгийн үйлдвэрт зочлох үеэр Умардынхан хамгийн сүүлийн үеийн пуужингийн туршилтаа хийжээ.
Пхеньян энэ сард 6 дахь удаагаа пуужингийнхаа бай руу тактикийн удирдлагатай пуужин харвасан юм. Удирдагч Ким Чен Ун энэ долоо хоногт "том зэвсэг" үйлдвэрлэдэг зэвсгийн үйлдвэрт зочлох үеэр сайжруулсан алсын тусгалтай далавчит пуужин болон тактикийн удирдлагатай пуужингийн хошууны туршилт хийсэн гэж тус улсын төрийн хэвлэл KCNA юм.
Умард Солонгос 2022 онд зургаан удаа зэвсгийн туршилт хийсэнтэй холбоотой хурцадмал байдал үүсээд байгаа нь нэг сарын дотор хийсэн хамгийн олон тооны пуужин харвасантай нь холбоотой. Ганцхан сарын дотор пуужингийн туршилт угсруулан хийсэн нь тус улсыг олон улсын шүүмжлэлийн бай болгож, АНУ-аас шинэ хориг арга хэмжээ авахыг уриалахад хүргэсэн.
Өнгөрсөн Мягмар гарагт алсын тусгалтай далавчит пуужингийн системийн шинэчлэлийг туршсан бол пүрэв гарагт газар-газар тактикийн удирдлагатай пуужингийн ердийн цэнэгт хошууны хүчийг баталгаажуулах ээлжит туршилтыг хийсэн гэж KCNA мэдэгдсэн юм.
Өмнө нь Өмнөд Солонгосын арми Пхеньян Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан нь энэ сард зургаа дахь удаагаа пуужин хөөргөсөн тохиолдол гэдгийг баталсан. Удирдагч Ким Чен Ун хэдийгээр пуужингийн туршилтад оролцоогүй ч зэвсгийн үйлдвэрт зочлохдоо эрх баригч Ажилчин намын өнгөрсөн сард хуралдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн тулд "том зэвсгийн үйлдвэрлэлд ахиц дэвшил гарсныг" магтсан гэдгийг KCNA-ийн мэдээлэлд дурджээ.
“Үйлдвэр нь улсын зэвсэгт хүчнийг шинэчлэх, үндэсний батлан хамгаалах хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд маш чухал байр суурь, үүрэг хүлээдэг” гэж Ким Чен Ун хэлсэн гэнэ. KCNA-ийн мэдээлэлд зэвсгийн үйлдвэрийн байршлыг тодорхойлоогүй юм.