Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 152, түр хоёр цэгт 154 багийн 728 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд I тунд 27, II тунд 60, III тунд 622, IV тунд 701, нийт 1410 иргэнийг дархлаажуулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт таван хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3030 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.535 (77.1 хувь), 16-17 насны 27.039 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.