АНУ-ын тэргүүн хатагтай асан Меланиа Трамп NFT дуудлага худалдаагаар малгайгаа заржээ.
Криптовалютаар явагдсан уг дуудлага худалдаагаар экс тэргүүн хатагтайн малгайн үнэ 80000 ам.доллараас эхлэн 170000 ам.доллар хүртэл огцом нэмэгдсэн байна. Харамсалтай нь зохион байгуулагчдын хүссэн 250000 ам.долларт хүрч чадсангүй ээ.
Дуудлага худалдаанд оруулсан малгайг Меланиа Трамп 2018 оны 4-р сарын 24-нд Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр өмсөж байсан юм. Дуудлага худалдаанаас олсон орлогын зарим хэсгийг "асран хүмүүжүүлэх нийгэмлэгт байсан хүмүүст компьютерийн шинжлэх ухаан, технологийн боловсрол олгох" зорилгоор ашиглах аж.
Дуудлага худалдааны ялагч хатагтай Трампаас малгайг жинхэнэ эсэхийг баталгаажуулсан хувийн захиаг хүлээн авах юм.
"Төрийн тэргүүн" нэртэй дуудлага худалдааны цуглуулга нь хатагтай Трампын NFT болон криптовалютын салбарт хийсэн хоёр дахь томоохон бизнес юм. Арванхоёрдугаар сард тэрээр "Melania's Vision: Түүний нүдийг усан будгаар өгүүлэхүй" нэртэй зургийг мөн NFT-ээр худалдаанд гаргаж байлаа.