
Гэрэл зурагчин Жонатан Донован өрх толгойлсон эцэг эхчүүдийн амьдралд анхаарлаа хандуулж, тэдний тэсвэр хатуужил, хайр дурлалыг тэмдэглэсэн цуврал хөрөг зураг бүтээжээ.
Түүний бүтээлийн үзэсгэлэн 1-р сарын сүүлээс Лондонгийн Кингс Кросст нээгдэж, дөрөвдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилнэ.
Төслийг хамтран хэрэгжүүлсэн Gingerbread байгууллага нь 1918 оноос хойш өрх толгойлсон эцэг эхчүүдийн гэр бүлийнхээ хэрэгцээг хангах, зорилгодоо хүрэхэд нь туслахын тулд тэднийг дэмжиж, зөвлөгөө өгч үйлчилж байгаа. Өнөөдөр зөвхөн Англи улсад 1.8 сая өрх толгойлсон гэр бүл бий гэсэн тоо байдаг байна.
1. Барбара, Блайс хоёр
Барбара: Би бол Испани хүн. Хорин нэгэн жилийн өмнө Лондонд суралцахаар ирээд “гацсан”. Хүү Блайсийгаа төрөх үед хамтрагчтайгаа амьдардаг байлаа. Гэхдээ бидний харилцаа хэзээ ч сайн, сайхан байгаагүй. Би хүүгээ ганцаараа өсгөсөн. Хүүгээ спортоор хичээллүүлэх, найз нөхөдтэй болгох, суралцах, эргэн тойронд нь хэвийн амьдрал бүрдүүлэхийг хичээх зэрэг хүүдээ хэрэгтэй зүйлсийг бий болгоход бүх хүч, анхаарлаа төвлөрүүлсэн. Өрх толгойлсон эцэг эхийн гэж хэлж болох тэр хөдөлмөрийг минь хүмүүс үнэлдэггүй. Хүүгээ Лондонгийн шилдэг сургуульд элсүүлсэн өнгөрсөн 10 жилийн шаргуу, дэндүү шаргуу ажлынхаа төлөө би цалин авдаггүй. 2017 онд би орон гэргүй болохдоо юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Тэр үедээ би "Энэ бол миний л асуудал" гэж бодсон ч ганц бие эцэг эхчүүд бие биедээ туслахын тулд хамтдаа байгааг хараад Gingerbread-тэй холбогдсон юм.
2. Викас, Киара хоёр
Викас: Би Энэтхэгээс ирсэн, Лондонд 18 жил амьдарч байна. Миний охин Киара 10 настай. Тэр 2019 оноос хойш ээж бид хоёртой тэгш цагаар хамт байх болсон. Энэ нь бидний охиноо хамтран хүмүүжүүлэх хамгийн тохиромжтой бүтэц биш л дээ. Гэвч эцэст нь охин маань ээж, аавынхаа өгч чадах хамгийн сайн зүйлийг “багц”-аар нь авч байгаа нь л чухал. Ганц бие эцэг эх байх нь муу зүйл биш шүү дээ. Хүмүүс өөр өөр төрлийн гэр бүлтэй бөгөөд энэ бол бидний гэр бүл юм. Ганц бие аавуудын төлөөлөл бага байдаг гэж би боддог. Энэ нийгэмд бидэнд өөрсдийн гэсэн тэмцэл, сорилтууд бий.
3. Лана, Рубен
Лана: Миний хүү Рубен зургаан настай. Түүнийг төрсний дараа би төрсний дараах сэтгэл гутралтай гэж оношлогдсон. Азаар эрүүл мэндийн салбарынхан намайг эх нялхсын тасагт ороход тусалсан нь дэлхийн хамгийн сайхан зүйл байсан гэж боддог. Gingerbread гараа сунгахад би аюулгүй болж байгаагаа мэдэрсэн. Энэ нь миний хувьд эхлэлийн цэг, ялангуяа нийгмийн тал дээр сайн зүйлийг надад өгсөн. Бусад ганц бие эцэг эхчүүд мэдээллийн болон сэтгэл санааны дэмжлэгийн асар их эх сурвалж минь болдог. Тэд намайг ганцаараа биш гэдгээ мэдэхэд тусалсан. Ганц бие эцэг эх байхтай холбоотой сөрөг тал дээр хүмүүс маш их анхаарал хандуулдаг гэж би боддог бөгөөд ганцаараа хүүхдээ өсгөх нь үнэхээр хэцүү ажил. Нэг талаасаа энэ хандлага шударга ч байж магадгүй. Ямар ч байлаа гэсэн Рубен хүү минь мэндэлсэн нь надад тохиолдсон хамгийн сайхан зүйл гэдгийг л баттай мэдэж байна.
4. Земар, Даниа, Ясмина гурав
Земар: Земар: Би Даниа, Ясмина гэсэн хоёр хөөрхөн охины ээж. Хоёр дахь удаагаа салсны дараа би ганц бие эцэг эхийн хувьд олон талын дэмжлэг хэрэгтэй байсан тул Gingerbread-д нэгдсэн. Би бүлгээсээ олон сайхан нөхөрлөлийг бий болгож чадсан. Би бусад гишүүдэд туслахын тулд хууль эрх зүйн мэдлэгээ ашигладаг. Ганц бие эцэг эх байх нь аз жаргалтай байхад хамтрагч хэрэггүй гэдгийг надад ойлгуулсан шүү. Хортой харилцаатай байснаас ганц бие эцэг эх байх нь илүү дээр бөгөөд “эрүүл” байна гэсэн үг. Өрх толгойлсон эцэг эх байх нь танд өөрийн хүссэн амьдралаа удирдан чиглүүлэх, хүүхдэдээ эерэг үлгэр дуурайлал болох хоёр дахь боломжийг олгож байгаа тул бэлэг гэж үзэх ёстой. Зөв дэмжлэг, сэтгэлгээтэй бол та ганц бие эцэг эх ч хөгжих боломж дүүрэн бий.
5. Жейми, Хави хоёр
Жейми: Би таван жил хагасын турш өрх толгойлсон эхийн амьдралаар амьдарчээ. Та өрх толгойлсон эцэг/эх бол хүүхэдтэйгээ өөрөөр холбоо тогтоох боломжгүй. Өвдсөн үед бид 2 л бие биенээ халамжлах ёстой. Үүнийг хийх өөр хэн ч байхгүй. Гэхдээ бид хамтдаа адал явдалтай тулгарч, хоёул хамтдаа төлөвлөгөөгөө өөрчилж, арай илүү чөлөөтэй байж болдог. Хүүхдийнхээ тодорхой хэрэгцээ, сонирхолд автсан эсвэл ажилдаа бүрэн хүчин чармайлт гаргахад ч амархан гэж бодож байна. Энэ л авьяас чадвар минь бид хоёрын “гэр”-ийг амьд байлгаж байгаа тул та хоёр бие биенийхээ амьдралд тэнцвэртэй нэгдэл нь болдог.
6. Рианноны гэр бүл
Рианнон: Би хоёр хүүхдийн ганц бие ээж. Би донорын аргаар бие даан хүүхэд төрүүлэх, өсгөх сонголт хийсэн. Охин маань 5 жилийн өмнө, хүү маань 2021 онд төрсөн. Одоо гэр бүл минь хүссэнээр минь “бүрэн” болжээ. Би хүүгээ дөрвөн сартай байхад долоо хоногт хоёр өдөр ажилдаа явах шаардлагатай болсон юм. Эхний хүүхэд бол жинхэнэ сорилт байсан. Чи бүгдийг хийж чадахгүй, зарим “аюулт бөмбөг”-өө газарт унахыг зөвшөөрөх хэрэгтэй болно. Аз болоход, Лондонд донорын үрээр хүүхэд төрүүлэхээр шийдсэн ганц бие эцэг эхчүүд олон байдаг учир бидний ертөнцөд харьцангуй олон эцэг/эх бий гэсэн үг. Хүүхэдтэй болох, дараа нь өсгөж хүмүүжүүлэх нь үнэхээр хэцүү байсан ч яг үүнтэй холбоотой маш их аз жаргал ч бий. Намайг тэр аз жаргалыг мэдрэхэд, тэр жаргалтай ертөнцөд хүргэхийн тулд туулсан сорилтууд нь ч үнэ цэнтэй билээ.
7. Люси хүүхдүүдтэйгээ
Люси: Одоо манай гэр бүл 18, 16 настай хөвгүүд, 13 настай охин, надаас бүрдэж байна даа. Дауны хам шинжтэй хүү маань боловсролын онцгой хэрэгцээтэй, зан авир нь хүнд. Түүнд үргэлж ганцаарчилсан тусламж хэрэгтэй байдаг учир надад хүүгээ халамжлах, хэрэгцээг нь хангахын төлөө тэмцэх хэрэгтэй болдог. Энэ л маш хэцүү. Нөгөө хоёр хүүхэд маань ахдаа их эелдэг ханддаг. Хөгжлийн бэрхшээлтэй ах, эгч дүүстэй байх нь хүүхдүүдийг илүү эелдэг болгодог юм байна даа гэж би бодох болсон. Ижил төстэй асуудалтай бусад эцэг эхчүүдтэй бүлэгт байх нь олон талын тустай. Хэрэв та судалгаа хийвэл тахир дутуу хүүхэдтэй гэр бүлүүдийн дунд гэр бүл салалтын түвшин өндөр байдаг.
8. Эма, Хэйз хоёрын амьдрал
Эма: Би Хэйзыг төрснөөс хойш ганц бие эх байсан. Хүүгийнхээ аавтай найзууд байсан хэдий ч бид хэзээ ч албан ёсоор үерхэж байгаагүй. Түүнээс одоо хэр нь нэг их дэмжлэг авдаггүй. Гэхдээ ингэлээ гээд муу гэсэн үг биш. Ганц бие ээж байх нь ийм л байдаг. Би хэнтэй ч зөвлөлдөх шаардлагагүй, бүх зүйл миний нуруун дээр. Сайн сайхан бүхэн нь ч, бүтэлгүйтэл нь ч надаас л шалтгаална. Та ганцаараа хүүхдээ өсгөх бол эхлээд ганцаардана, дараа нь өөртөө эргэлзээ төрж тэгж байж бүхэнтэй эвлэрдэг. Gingerbread бол ганцаараа байхаас зайлсхийхэд туслах үнэхээр сайн эхлэл. Би үргэлж ганц бие эцэг, эх байсан болохоор Gingerbread-д орж ирдэг бусад хүмүүсээс бүлгээ арай өөрөөр хардаг.