Засгийн газар өнөөдөр 08:30 цагт ээлжит бус хуралдаанаа эхлүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг хүлээн авч уулзсан.
Уулзалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэний тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон.
Үүний дагуу Засгийн газрын хуралдаан болж, дууслаа.
Хуралдаанаар,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
- 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Мөнгө хэвлэж тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй. Харин Богд Зонхов, Айрагны өргөө зэрэгт зарцуулахаар 2022 оны төсөвт суусан танаж болох бүх төсвийг хасаж, оронд нь тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэгдүүлэх төслийг Засгийн газраас УИХ-д оруулахаар болжээ. Харин тус хурлаар “2022 онд дуусах ёстой нэг ч төсвийг хасаагүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх боломж нь нийгмийн даатгалын сангийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашиглах бөгөөд үүний тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн байна.
Одоо МАН-ын бүлэг хуралдаж байна. Дарааа нь 14:00 цагт Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхэлж, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэн батлахаар тогтжээ.