Хэвлэн нийтлэх эрх чөлөөг уландаа гишгэж сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн ажлаас чөлөөлөх шийдвэрийг тус намын Удирдах зөвлөлөөс гаргасан. Тэгвэл олон арван эмэгтэйчүүдийг хүчирхийлж, доромжлон гутаасан гэх УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт ч гэсэн хариуцлага тооцох нь зүй.
Монголын сайтын холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж Ё.Отгонбаяр нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж, МУ-ын Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар олгосон эрхээ эдэлснийх нь төлөө бусдын амьд явах эрхэд заналхийлсэн ноцтой үйлдлийг зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг шаардсан юм. Мөн түүнийг уучлалт гуйхын оронд эхнэрийнхээ хамаарал бүхий компанийн 17,7 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг шаардаад буй.
Тэгвэл олон арван эмэгтэйн эрх чөлөөнд балмад бүдүүлгээр халдаж сэтгэл санааны хохирол учруулж байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт ч гэсэн хариуцлага тооцъё. Нийгэмд цочрол үүсгэн залуу бүсгүйчүүдийг доромжлон гутаасан тэр амгалан налайж өдөр хоногийг өнгөрөөж буй. Монголын төр, хууль хяналтын байгууллага Ц.Анандбазартай хариуцлага тооцно гэж найдсандаа сэтгэл буртаглан тээж явсан эвгүй дурсамжаа дэлгэсэн эмэгтэйчүүдийг Монголын төр сонсоогүй.
Гэсэн ч хариуцлага хүлээлгэх асуудал оройтойгүй учраас итгэл тээн төрдөө хандсан эмэгтэйчүүдийн өмнөөс түүнд зохих хариуцлага оноох нь зүйн хэрэг.