Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар сар шинийн баяраар Шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амардаг.
Гэвч энэ жилийн цагаан сарын баяраар шинийн гурван тасарсан тул бүх нийтээр амрах эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Учир нь шинийн гурван энэ жил хоёрдугаар сарын 4-ний баасан гарагт тохиож буй. Шинийн гурван тасарсан тухай Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, зурхайч Л.Тэрбиш тайлбарласан юм.