Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлсэн талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөг олгох юм байна. Үүнээс НӨАТ-ын буцаалтаараа 26,683 иргэн 925.1 сая төгрөгийн татвар төлөх хүсэлт илгээжээ.
Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай байдаг.
Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгч, Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлдэг байна.